Гадаад мэдээ

Украин цэргүүд байрлалаа орхин зугтах нь нэмэгджээ

2024 онд Украин цэргүүд байрлалаа орхин зугтах тохиолдол эрс нэмэгдсэн байна.  Энэ оны нэгдүгээр сараас аравдугаар сарын хооронд Украины цэргүүд зугтсан тохиолдол өмнөх хоёр жилээс илүү байгааг “Financial Times” сонин ням гарагт /2024.12.01/  мэдээлжээ. Тодруулбал аравдугаар сар хүртэл цэргүүд байрлалаа орхисон 60 мянган тохиолдлын хэргийг Украины прокурорууд нээсэн байна. эщЭнэ нь 2022 болон 2023 оны нийт тохиолдлуудаас хоёр дахин их байгаа юм.

Украины дайн 2022 оны 2-р сард эхэлснээс хойш 100 мянга гаруй цэрэг оргон зайлсан хэрэгт буруутгагдаад байгаа тухай “Associated Press агентлаг Украины Ерөнхий прокурорын газраас иш татан өнгөрсөн сард мэдээлсэн.

2024 онд Москва зүүн Украинд томоохон ахиц гаргаж, дайны эхний долоо хоногуудаас хойш үзэгдээгүй хурдацтай давшсан юм. Хоёрдугаар сард Донецк мужид Украины бэхлэлт байсан стратегийн ач холбогдол бүхий Авдеевка сууринг эзэлсэн. Кремль одоо ложистикийн чухал төв болох Покровскийн орчимд тулж очоод буй.

Украины 72-р бригадын нэрээ нууцалсан офицер “AP” агентлагт хэлэхдээ цэргүүд байрлалаа орхин зугтах нь аравдугаар сард Вухледар хотыг ОХУ эзэлсэн гол шалтгаануудын нэг байсан гэжээ. Тэр офицер "Өөр яриад байх юм алга. Үнэндээ бид хүмүүсээ шавхаж дууссан" хэмээсэн юм.

Украины эрх баригчид байрлалаа орхисон цэргүүдийг буруутгахаас зайлсхийхийг илүүд үздэг бөгөөд зөвхөн тэд эргэж ирэхгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг тухай Украины армийн гурван офицер болон Хууль сахиулах албаны Төрийн мөрдөн байцаах товчооны төлөөлөгч AP агентлагт мэдэгджээ.

ОХУ, Украин хоёр гурван жил үргэлжилж буй энэ дайнд байлдах шинэ цэрэг элсүүлэхэд хүндрэлтэй тулгараад байгаа. Вашингтоны удирдлагын өндөр албан тушаалтан өнгөрсөн долоо хоногт Киевийг дайнд байлдах насыг 25-аас 18 болгож бууруулахыг санал болгосон. Энэ нь цэргийн тоог түргэн нэмэгдүүлэх нэг арга ч гэсэн насны доод хязгаарыг бууруулах асуудал ихээхэн маргаантай байдаг. Украин энэ оны 4-р сард цэрэг татагдах насны дээд хязгаарыг 27-оос 25 болгон бууруулсан билээ.

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн харилцаа холбооны зөвлөх Дмитро Литвин өөрийн сошиал хаяг дээрээ цэргийн насны доод хязгаарыг бууруулахыг зөвлөж байгааг шүүмжилжээ. Тэр "Өмнө нь амласан тоног төхөөрөмж цагтаа ирэхгүй байгаа үед илүү олон хүнийг дайчлах шаардлагатай гэж үзэх нь утгагүй” хэмээсэн байна. Литвин "Эдгээр хоцрогдол нь Украины цэргүүдийг тоноглоход шаардлагатай зэвсгийн дутагдалд хүргэсэн" гэсэн юм.

Эх сурвалж: Newsweek

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Булмайнтэрт
Булмайнтэрт
12 сар 4, 2024 11:15

Зилинский гэж фашист царайтай хулгайчийн буруу бодлогоос болж гэмгүй з�##�уус маш их үрэгдсэн. Одоо байлдахаа болих хэрэгтэй.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 16:51

Орос шиг араас нь буудахгүй юү ккк

Зочин
Зочин
12 сар 4, 2024 14:38

Харин ч эсрэгээрээ гитлер царайтай путлёр дайнаа зогсоох ёстой.

Зочин
Зочин
12 сар 4, 2024 16:35

оросууд одоо цөмийн бөмбөгөө украйн руу өнхөрүүлчих юм бол Б�##�ай Зкленский америк руу зугтааж очоод байден аавынхаа өьөрт орчих юм байна лдаа

Иргэн
Иргэн
12 сар 4, 2024 18:15

МИНИЙ ДҮҮ ЗЭЭК ИЙНХҮҮ БЫСДА БОЛЛОО НЭГ МАКОРОВ ГАР БУУ НЭГ АКА 2 ШИРХЭГ Ф 1 ГАР БӨМБӨГТЭЙ ҮЛДЭХНЭЭ ЖОН ӨВГӨНД САЙХАН САЛААВЧ ӨГЧӨӨД ПУТИН ХАМАА УУЧЛААРАЙ УЛСЫГ МИНЬ АВДАА ГЭЖ ХЭЛЭЭЧ ӨӨР СОНГОЛТ ЧАМД ҮЛДСЭНГҮЙ ДЭЭ ЯАНА ДАА ЯАНА

Холбоотой мэдээ

Back to top button