Нийгэм мэдээ

Өвлийн элсэлтийн ерөнхий шалгалт монгол хэл, бичгээр эхэллээ

2024 оны өвлийн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр буюу 12 дугаар сарын 05-ны өдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэллээ.

Шалгуулагч шалгалтын суудлын хуваариа eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж авах бөгөөд элсэлтийн шалгалтад шалгуулагчид хариултын хуудас будах харандаа, баллуурыг Боловсролын үнэлгээний төвөөс тарааж өгч байгаа аж.

Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг нийслэлд 3, 21, 23, 50, 84 дүгээр сургуулийн байранд зохион байгуулна. Харин орон нутгийн шалгуулагчид тухайн аймгийнхаа заасан сургуульд шалгалтаа өгнө.

Шалгалттай холбогдуулан Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад зориулан сэтгэл зүйн зөвлөгөө өгч эхэлсэн байна. Хэрэв зөвлөгөө авах бол 70119498 /2-2/ дугаарт ажлын өдрүүдэд 08:30-17:30 цагийн хооронд холбогдох, шаардлагатай бол ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө авах боломжтой. Шалгалт энэ сарын 8-нд өндөрлөх юм байна.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button