Шинэ жилийн баярыг тохиолдуулан Sweetmotion хамтлаг шинэ уран бүтээлээ гаргалаа
Монголын хөгжмийн ертөнцөд өөрийн өвөрмөц стиль, шинэ урсгалуудыг авчирсан Sweetmotion хамтлаг нь шинэ жилийн баярыг угтан шинэ уран бүтээлээ хүргэж байна.
Шинэ цомгийн эхний дуу болох UB IS MY HEART дууны шинэхэн клип бэлэн болжээ.
Нью-Йорк, Beijing, Barcelone гээд космолитан хотууд бүгд дуутай, дуучид хотдоо зориулж хийсэн антемтэй байдаг болохоор энэ жишгээр их хотынхоо тухай дуу зохион дуулахаар цоо шинэ уран бүтээлийг үзэгчдийн хүртээл болгож байна.
Энэ дуугаараа уран бүтээлчид эрх баригчид, иргэдийн төлөөлөгчдөд хотоо хайрлаж, иргэдээ хүндэтгэж, хүний төлөө гэсэн сэтгэлээр хөгжүүлэхийг уриалж, мөн хотын нийт иргэддээ хотоо өөриймсөгөөр хайрлаж, бие биедээ найрсаг хандан, эвтэй найртай зэрэгцэн амьдрахыг уриалж байгаа юм.
Emotion хамтлагийн шинэ жилийн баярын эвентийн талаарх мэдээллийг энд дарж уншина уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За одоо яахнавээ эмээ нар минь.
Анх дөрвүүлээ байхдаа л хөөрхөн бүтээлүүд гаргасан даа.