ДЭЛХИЙ

Башар аль-Ассад улсаасаа зугтсан гэж эх сурвалж мэдээллээ

Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн босогчдын довтолгооны улмаас Сирийн засгийн газар нуран унасан бололтой. Дайныг ажиглаж буй Сирийн сөрөг хүчний байгууллагын дарга хэлэхдээ босогчид нийслэл Дамаск руу нэвтэрсэн тул  Ерөнхийлөгч Башар аль-Ассад эх орноосоо зугтаж, хаана нуугдсан нь тодорхойгүй байна гэж хэлжээ.

Хэрвээ үнэн бол ийнхүү өнөө /2024.12.08/ өглөө Сирийн төрийн эрхийг 50 гаруй жилийн турш барьсан Ассадын гэр бүлийн засаглал нуран уналаа. Сирийн Ерөнхий сайд Мохаммед Гази Жалали засгийн газар нь сөрөг хүчнийхэнтэй хэлэлцэж, эрх мэдлээ шилжилтийн засгийн газарт шилжүүлэн өгөхөд бэлэн хэмээсэн юм.

Тэрбээр мэдэгдэл хийхдээ “Би гэртээ байна. Оргож зугтаагүй. Учир нь би энэ улсад харьяалалтай” гэжээ. Жалили аль-Ассад улсаасаа зугтсан гэх мэдээллийн талаар ам нэгээгүй юм.

Эх сурвалж: Associated Press

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Судлаач иргэн
Судлаач иргэн

Кремлийн д�##�д дарл�##�д 50 жил тарчилсан Сирийн ард түмэн Кремлийн тавиул Асадийн дэглэмийг нура�##�аа..Ирак шиг богино хугацаанд хөгжин дэвжинэ байхаа..одоо Хойд Солонгос Кремлийн дарл�##�аас чөлөөлөгдөх байх..Куба Беларусь Серби 3.л үлдэх ньдээ..манайх хагас хугас мултарч л байна даа...

Эрдэнэ
Эрдэнэ

Олон хүний амь үрэгдэхээс тэр нь дээр

зочин
зочин

Хэний т�##� нь зөв юм бэ?

Зочин
Зочин
Reply to  зочин

Босогчдын зөв, Хафиз Асад,Башар Асад гээд үе дамжин засагласан исламистуудыг тонгорон онхолдуу лах нь ард түмэндээ буян болноо !

Зочин
Зочин

Босогчдыг АНУ дэмжиж байгаа

Зочин
Зочин

Дараагийн Афганистан гарч ирлээ

Холбоотой мэдээ

Back to top button