Гадаад мэдээ

АНУ-ын хамгийн том ЭМД-ын компанийн захирлыг хөнөөсөн сэжигтнийг баривчилжээ

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хамгийн том ЭМД-ын компани болох “UnitedHealthCare”-ын захирал Брайан Томпсоныг Нью-Йорк хотын Мэнхаттэн дүүрэгт явахад нь буудаж хөнөөсөн хэрэг гарсан. Цагдаа нар түүнийг таван өдрийн турш хайсны эцэст баривчиллаа.

Сэжигтэн болох 26 настай Луижи Мангионег Пенсильвани мужийн Алтүүно хотод байрладаг нэгэн McDonalds’ түргэн хоолны газрын ажилтан юм идэж байхад нь харсан аж. Цагдаа нарын мэдээлснээр тэрхүү ажилтан Мангионег сэжигтэнтэй адилхан харагдсан гэж бодсон тул албаныханд мэдэгдсэн байна.

Мангионыг даваа гарагийн /2024.12.09/ орой Алтүүно хот оршдог Блэйр хошууны шүүх танхим хүргэсэн юм. Тэнд шүүгч Магионыг өөрт нь тулгаад буй ялыг ойлгож байгаа эсэхийг хариулахад тэр ойлголоо гэж хариулжээ.

Нэгэн албан тушаалтан Мангионег Америкийн корпорациудын эсрэг үзэлтэй байсан гэсэн юм. АНУ-ын Сенатын танхимын мөрдөн байцаах байнгын дэд хороо (PSI) тайлан гаргахдаа “UnitedHealthCare” нь цочмог өвчлөлийн дараах эмчилгээний төлбөрийг гаргахаас татгалзсан тохиолдол нь 2020 онд 10.9 хувь байснаас 2022 онд 22.8 хувь болж нэмэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters, Fox Business

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button