Улс төрийн мэдээ

Т.Доржханд: Хэвлэл мэдээллийн зардалд 8 тэрбум төгрөг тусгах санал гаргасан

Ерөнхий сайдын Саудын Арабт хийсэн айлчлалын хүрээнд эрчим хүчний чиглэлд хамтран ажиллахаар ярилцсан асуудлын талаар Эрчим хүчний реформын Үндэсний хорооноос мэдээллээ. Энэ талаар Шадар сайд, Эрчим хүчний үндэсний хорооны дарга Т.Доржханд өнөөдөр дараах мэдээллийг өглөө. 

Ингэхдээ "ИХ-аар ирэх оны төсөв хэлэлцэж байгаатай холбоотой мэдээллийн зөрүүтэй байдал үүсээд байна. Нэгдүгээрт, хамтарсан Засгийн газар багуулагдаад 34 жилийн хугацаанд шийдэж чадаагүй томоохон асуудлуудаа шийдэж, бодит төслүүдээ урагшлуулж, эдийн засгийн реформ хийхийг зорьж байна. Эдийн засгийн реформын хамгийн чухал суурь нь эрчим хүчний реформ юм. Эрчим хүч байхгүй бол эдийн засаг хөгжихгүй. Монгол Улс эрчим хүчний асар их нөөцтэй.

Харамсалтай нь, эрчим хүчний шилжилт хийгдээгүй 34 жил явсны үр дүнд эдийн засгийн өсөлт гацчихаад байгаа нь бодит үнэн юм. Эрчим хүчний реформ амжилттай үргэлжиж байна. Иргэд эрчим хүчээ экспортолж чадах эсэх дээр эргэлзэж байсан. Эхний ээлжинд өөрсдийнхөө эрчим хүчний хэрэглээг дотооддоо хангах нь чухал гэдэг байр суурь илэрхийлж байна. Баяртай мэдээ дуулгахад Монгол Улс эрчим хүчээ экспортлох ажил эхлээд явж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын Саудын араб болон Эмират улсуудад хийсэн айлчлал амжилттай  болсон. Эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд дээгүүр ордог улс орнуудаас Монголд хөрөнгө оруулах санал гаргаж, энэ талаар харилцан санал солилцсон. Тийм учраас томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэнээр, манай улсаас эрчим хүч худалдан авах улс орнууд нь БНХАУ болон Зүүн өмнөд азийн улс орнууд байх юм.

Тиймээс БНХАУ-ын Засгийн газартай яриа хэлэлцээр хийж, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулаад явъя. Тэгээд гэрээнийхээ асуудал руу хамтдаа орох асуудлаар ажил хурдтай явж байна. Бид өөрсдийгөө зөвхөн эрчим хүчээр хангадаг бус цаашдаа эрчим хүчээ экспортлох энэ ажил бодитой ажил хэрэг болоод явж байна гэсэн үг

Үүнээс гадна эрчим хүчний үндэсний хороонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд маш их сэтгэл гаргаж буй. Тэдний нэг нь С.Цэнгүүн. Тэр маш их дайралтад өртөж байна, бүгд л өртөж байгаа. Бид ард нь гарна. Иргэдэд зөв мэдээллийг өгөхийн тулд бүх хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Бид тролл санхүүжүүлдэггүй. Бидний ирэх жилийн хүсэлт 18 тэрбум байсан, хасагдаж явсаар одоо 11 тэрбум төгрөг. Үүнээс ажлын албаны зардал 11 тэрбум. Энэ бол орон байр, цалингийн зардал. Найман тэрбумаас 500 саяас 1.5 тэрбум төгрөг нь л хэвлэл мэдээллийн зардал болохоос бусад нь суурь судалгаа, зөвлөх үйлчилгээ, бодлогын бичиг баримтын зардал юм. Бие биеэ харддагаа болимоор байна.

Бүх мэдээлэл ил тод, аваад үзэх хэрэгтэй. Улсын төсөвт 800 тэрбум төгрөгийн ачааллыг авахдаа ердөө 8-10 тэрбумаар зардлаа шийдэж байгаа нь олон улстай харьцуулахад маш бага. Олон улсад бол 6-15 хувь байдаг. Төр гэхээр л зардал багатай байх ёстой гэж хандвал төрийн ажил явахгүй” гэлээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 10, 2024 16:19

ЭХЯ, ЭХЗХ байхад ийм хороо байлгаж мөнгө үрэх ямар хэрэг байнаа

Ккккк
Ккккк
12 сар 11, 2024 07:06

Америкийг дуурайж тархи уга�##�т хийх гээд баригдав. Чааваас даа, монголчууд улных байж болно, харин тэнэг биш шүү

Бодит үнэн
Бодит үнэн
12 сар 11, 2024 09:12

Манай орны иргэд цагийн уртад эрүүлжиж зөв замруугаа явна гэдэг ганц үнэнийг ойлгох хэрэгтэй. Нэг хэсэг ухаантан гарч ирээд улс орон богино хугцаанд гайхамшиг бүтээхгүй . Өөрийгөө гаагүй гэсэн нөхөр нь ярьж байгааг хар шууд л биднийг хуурах зам сонгосон бна. Харин боловсрол гадагшаа явж сурах хэрэгтэй ойрын 10 жилдээ тэгээд эргэж ирсэн з�##�уус жинхэнэ шинэ монголыг бүтээж эхлүүлнэ . Тэр хооронд түрүүлж ирсэн нь троллуудаас газар нутаг эдийн засаг эрх чөлөөгөө хадг�##�аад байж байх нь чух�##� байна

Холбоотой мэдээ

Back to top button