Нийгэм мэдээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын амралт ням гарагт тохионо

1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо сэргээн зарлаж, VIII Богдыг шашин, төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газартай, тусгаар тогтносон Монгол Улсыг байгуулсан юм.

Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний онцгой, бахархвал зохих түүхэн үйл явдал бөгөөд нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 12 дугаар сарын 29-ний өдрийг бид Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр болгон нийтээр тэмдэглэж байна.       

Энэ жилийн үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ой ням гарагт тохиох юм.  

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
12 сар 11, 2024 12:58

амр�##�тын ням гаригт амраана гэж байхаар урагшлуулаад 5 дахь өдөр амраагаач!

Холбоотой мэдээ

Back to top button