Нийгэм мэдээ

Энэ сард нээлтээ хийх шинэ цувралууд

Энэ сард нээлтээ хийх адал явдалт, романтик, инээдмийн, гэмт хэрэгт төрлийн шинэ цувралуудын мэдээллийг хүргэж байна.

Dexter: Original Sin

Жеффри Линсейны Darkly Dreaming Dexter романаас сэдэвлэн бүтээсэн Dexter: Original Sin цуврал энэ сарын нээлтээ хийнэ.

Тус киноны үйл явдал нь өмнөх цувралаас 15 жилийн өмнөх түүхийг харуулах юм. Харри Морган цагдаагийн хүн амины хэргийн хэлтэст мөрдөгчөөр ажиллахын сацуу Декстер болон Дебра нарыг өсгөдөг. Харри энэ үеэр Декстерийн дотор оршиж буй алуурчны шинж чанарыг олж харна. Тус кино Showtime платформоор цацагдана.


No Good Deed

1920 онд баригдсан үл хөдлөх хөрөнгө худалдан авахаар хоорондоо өрсөлдөж буй гурван гэр бүлийн талаар өгүүлэх энэхүү инээдмийн цуврал нь маргааш буюу энэ сарын 12-нд Netflix-т нээлтээ хийнэ. Энэхүү кинонд Friends цувралаар сайн мэдэх жүжигчин Лиса Кудроу дүр бүтээж байгаа нь онцлог юм.


Laid

Энэ сарын 19-нд Peacock платформд инээдмийн, адал явдалт Laid цуврал нээлтээ хийнэ. Киноны гол дүр Рубигийн дурлалт залуус түүнд ухаангүй дурлаж, бүхнээ зориулахад бэлэн байх хэдий ч удалгүй нууцлаг шалтгааны улмаас нас бардаг. Руби ямар шалтгааны улмаас тэдгээр залуус нас бараад буй шалтгааныг олохыг хичээснээр үйл явдал өрнөнө.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button