О.Амгаланбаатар мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнахыг ЗӨВШӨӨРӨХ хууль боловсруулжээ
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарыг "Амьтанд хайргүй, амьтан хайрлаж мэддэггүй гишүүн" гэж нэрлэн тодотгох бүрэн боломжтой юм байна.
Нарансэвстэйн боомтыг нээх нь зөв гэж зүтгүүлж буй санаа нь Алтайн өвөр говийн мазаалай, хавтгайн амьдралд шууд сөрөг нөлөөтэйг эрдэмтэд онцолсоор л байна. "Ер нь мазаалай харсан хүн байна уу, гараа өргө?", "Эрдэмтэд гэж мөнгө авчихсан хэдэн хүмүүс" гэхчлэнгээр ч ярьсан. Үүнийх нь хариуд эрдэмтэд нэгдэн, түүнийг УИХ дахь Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд өгөөд буй.
Мөн гишүүн болоод хамгийн анх боловсруулж буй хуулийн төсөл нь "Амьтны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" аж.
Үүгээр, хэрэв амь нас, мал, эд хөрөнгөө хамгаалах зорилгоор чоно агнасан бол хуулийн хариуцлага хүлээхгүй байх зохицуулалт нэмж байгаа юм.
Тодруулбал,
25.7 дахь хэсэгт "Амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнасан бол энэ хуулийн 25.1 дэх заалт хамаарахгүй" гэж нэмнэ. Харин 25.1 дэх заалт нь: "Иргэн ахуйн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад эрхийн бичиг, иргэн, хуулийн этгээд тусгай болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнуурын амьтан агнах, барихад тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулна" гэдэг.
Өөрөөр хэлбэл амь нас, мал сүргээ хамгаалах зорилгоор чоно агнах бол тусгай зөвшөөрөл авч, гэрээ байгуулах шаардлагагүй гэж О.Амгаланбаатар үзэж байна.
Ингэснээр "Мал сүргээ хамгаалсан" гэж тайлбар тавиад чоно агнах үзэгдэл газар авна гэдэг нэн ойлгомжтой зүйл. Нэг хэсэг чоныг бодлогоор агнаж байсан цаг үе бий. Одоо тийм биш. Чонын ан дагасан бизнес олон. Нэг ёсондоо УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тодорхой эрх ашгийн өмнө байгаль, амьтныг золиослон харж чаддаг нэгэн аж.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
sensaatstai savalgaatai ambitslag gar umaa
Ма лын дайсан чоно гээд л өвөл зунгүй, эр эмгүй л агнадагсан, одоо харин чоноо хайрлаад оронд нь м�##�аа ч биш бүр хүнээ агнадаг болох цаг дөхөж бгаа юм шиг бнаа ! Заа даа, Женко нтр-ийг бол агначихсан нь ч дээр байж мэднэ дөө....
Мангар Амгаа ...нэрэндээ таарсан пи�####�
Чоноо л агнуулмаар байна. Маза�##�ай энэ тэр лүү дайраад дэмий шүү.
ЭНЭ АРДЧИЛСАН ХҮҮРИЙГ ХЭЭР АВААЧИЖ ШАЛДАН ХҮЛЖ ОРХИ
Чонын анчин амгаа уих_д сууж байхаар ууланд гарч ан хийгээд явж байх нь дээр бус уууууу.....
ЭНЭ АМГАЛАНБААТАР ГЭЭЧ ЯАСАН ХӨЛДҮҮ ЯСАН ТОЛГОЙ ВЭ. "ЧОНОТОЙ ГАЗАР МАЛАА ӨСГӨ, ЧУЛУУТАЙ ГАЗАР ГЭРЭЭ БАРЬ" ГЭЖ ЭРТНИЙ АЙХТАР СУРГААЛ БАЙДАГ ЮМ. ТЭГЖ БАЙЖ ХҮН МАЛ ХОЁР ТЭМЦЭЖ ТЭНЦЭЖ БОСДОГ ЮМ.
энэ б�##�ай хүний хууль ч яамай нутаг минь ариун дагшин амар байгаасай