Б.Чойжилсүрэн: Нар, салхи хангалтгүй, Бөөрөлжүүтийн ЦС хойшилсон тул яах ч аргагүй цахилгаан хязгаарлаж байна
Улаанбаатар хотын зарим хэсэгт өчигдөр /2024.11.10/ цахилгаан хязгаарласан. Хязгаарлалт өнөөдөр ч үргэлжиллээ.
Энэ асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр "2024 оны үлдэж буй хугацаанд тодорхой хэмжээнд хязгаарлалт хийхээс аргагүй байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын эхний блок ашиглалтад орчихвол харьцангүй гайгүй байх төсөөлөл байна. Нэгдүгээр сарын 1 гэхэд туршилтууд дуусаж, Бөөрөлжүүтийн эхний блок ашиглалтад орчих болов уу гэж найдаж байна.
Оргил ачаалалд 180 мегаваттаар өнгөрсөн 2023 оноос өссөн. Иймд өчигдөр хязгаарлалтууд хийсэн.
Шахмал түлшний чанарын асуудлыг Улаанбаатар хотын удирдлагууд мэдэж байгаа.
Шахмал түлш утааны хэмжээг хоёр дахин бууруулсан. Харамсалтай нь хангалтгүй байгаа нь тодорхойгүй байна. Иймд түлшээ сольё гэж ноднин санаачилсан, шүүмжилсээр байгаад зогсоосон. Одоо Улаанбаатар хотын дарга илүү анхаарч ажиллах байх.
Эрчим хүчний яам хуулийн дагуу хүлээсэн үүргээ биелүүлээд явж байна. Эрчим хүчний реформын үндэсний хороо бол тусдаа, сайн мэдээлэлгүй байна. Ний нуугүй хэлэхэд энэ бол улстөржилттэй сэдэв. Олон жил өртгөөсөө доогуур эрчим хүчийг борлуулсаар алдагдалд орсон. Хүндэрсэн салбараа өөд нь татъя гэсэн хамтын шийдвэрээр Үндэсний хороо байгуулагдсан гэж ойлгож байгаа. Төсөв нь нэлээд шүүмжлэл дагуулах шиг боллоо.
Эрдэнэбүрэнгийн ЦС 2028 оны 7-8-р сард ашиглалтад орох төсөөлөлтэй. Пауэр Чайна компани толгойлсон консорциум шалгарсан.
Эгийн голын УЦС-ын хувьд хамтарсан ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Энэ төсөл Байгаль нуурт сөрөг нөлөө үзүүлэх эсэх тал дээр хоёр улс хамтарч дүгнэлт гаргана.
Арваннэгдүгээр сарын 15-наас эхэлж эрчим хүчний үнэ тарифыг өртөгт нь дөхүүллээ. Хоёрт, манай салбар олон жилийн алдагдалд орсон тул шинэчлэлийг үргэлжлүүлнэ. Төрийн өмчийн компанийн хувьцааны тодорхой хэсгийг нээлттэй болгоно. Нэг дор хийгдчихгүй. Хувийн салбар хөрөнгө оруулах хэмжээний бэлтгэлийг хийхгүй бол хөрөнгө оруулагчид сонирхохгүй байгаа нь нууц биш.
Өнөөдөр өглөө бид 10.00-11.00 цагт хязгаарласан. 150 мегаваттын гурван салхины цахилгаан станц төвийн бүсэд холбоотой байгаа. Харамсалтай нь энэ үеэр нэг ч үйлдвэрлэлгүй, тэг зогссон. 90 мегаваттын зургаан нарны цахилгаан станц мөн энэ үеэр эрчим хүч нийлүүлж чадсангүй. Нар, салхи хангалтгүй байлаа гэсэн үг. Ийм учраас ч чадлын дутагдалд орж байгаа юм.
Харамсалтай нь Бөөрөлжүүтийн ЦС дээр гал гарсан. Уг нь арванхоёрдугаар сард холбочихно гэж байсан. Иймд 2024 оны төгсгөл хүртэл хязгаарлалт хийхээс аргагүй. Аль болох хязгаарлалт хийхгүйн төлөө ажиллаж байгаа" гэсэн тайлбар өглөө.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сОНГУУЛИЙН ҮЕЭР БҮЛТ БҮЛТ ҮСРЭЭД Л БАЙСАН, ЦАГ НЬ БОЛОХООР ИЙМ Л БАЙГАА ЮМ ДАА манГАРУУД
Энэ дөрвөд �####� ажил хийх чадваргүй, дандаа л бүтэлгүй юм ярина. Өөрийх нь авилгын барилга, газрын наймааболохоор цэцэглээд байдаг. Ард түмний төлөө хийх ажил нь бүтэлгүйтээд байдаг. Х�##�аа ч тщийм юмныыдыг. Ямар олдохгүй мэргэжилтэн биш.
Иймэрхүү сайдуудаасаа төр с�##�ах цаг нь болсон эд нар чинь улайхгүй худлаа яриад сурчихсан новшнууд байдаг юм ямар монголчууд ху намынхны занг мэдэхгүй биш хэ хэ
Чой тулдаа арай хийж авч яваа байж мэднэ, өөр олигтой голдоо нүхтэй мах байхгүй, Чой хагас кокс түлүүлэх нь зөв байсан.
Чойжилсүрэнг хараахаар сүүлийн 34 жилд сайд хийсэн даваасүрэн мэтийн хөлдүү толгойнууд болон өртгийг нь үйлдвэрлэснээс нь зориуд хямд байлгаж улсаа хорлож байсан хоосон цээжтэнгүүдийг дахиж бүү сонгож бай!
Күөлдөж үклий л?!!
Энэ л�##�ар урд жилүүдэд ийм юм хуцаад байсан энэ жил мөн ярьж л байх юм хойтон жил мөн яриад л сууж байх уу ийм хулгайчуудад бид ямар өртэй юм бэ
Энэ сайд эрүүл үү? Орон сууцныхаа парыг лаа шүдэнзээр х�##�аах уу?
Энэ дуракийг хөөж явуулаачээ Ерөнхий сайдаа. Мөнгө авчихсан юмуу.
Сэргээгдэх эрчим хүч ажиллахгүй бол сар бүр төлсөн мөнгөө буцааж авъя. Өрхийн хэрэглээг хангах мотор авахад ханг�##�тай хүрнээ.