Нийгэм мэдээ
7 настай У.Ухаанбилэг шатрын Азийн аварга боллоо
Тайландын Бангкок хотноо энэ оны 12 дугаар сарын 1-11-нд болсон 2024 оны сурагчдын Ази тивийн аварга шалгаруулах шатрын тэмцээний долоо хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Дорноговь аймгийн "Хутагтын Мэлмий" клубын тамирчин Уранбилэгийн Ухаанбилэг түрүүлж ази тивийн аварга болсон байна.
Тэрбээр есөн өргөөс 7.5 оноо авч хожигдолгүй тоглосноор аваргын алтан медаль хүртэж, түрүү байрын цомын эзэн болсон байна. Тодруулбал, У.Ухаанбилэг 2023 оны өсвөрийн шатарчдын Монгол Улсын аварга, 2024 оны сурагчдын улсын аварга шалгаруулах "Цодгор хүү" тэмцээний аварга болж байсан юм.
Тус тэмцээнд нийт 534 өсвөрийн шатарчин оролцсоноос манай улсын 43 тамирчин өрсөлдсөн байна.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.