Нийгэм мэдээ
Баянзүрх дүүрэгт гудамжид хэвтэж байсан хүнийг "Help" төвд хүргэлээ
Өчигдөр буюу энэ сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт харгалзах хүнгүй газар гадна хэвтэж байгаа хүнийг Help төвд хүргэж, гэмтэж бэртэж осгохоос урьдчилан сэргийлсэн байна.
Энэ талаар ЦЕГ-аас "Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 11-ны өдөр 22.40 цагт “Гадаа хүн хэвтэж байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага, мэдээллийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, тухайн иргэнийг “Help” төвд хүргэн гэмтэж, бэртэж, осгохоос урьдчилан сэргийлэн ажилласан" хэмээсэн юм.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.