Нийгэм мэдээ
У.Сүрэнжав паралимпын оны “Шилдгийн шилдэг тамирчин”-аар шалгарлаа
Монголын Үндэсний паралимпын хорооны 2024 оны шилдгийн шилдгийг шалгаруулах ёслолын үйл ажиллагаа арванхоёрдугаар сарын 12-ны өдөр зохион байгуулагдаж Монголын пара таэквондогийн үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчид шилдгээр шалгарлаа.
- ”Оны шилдэг холбоо”-оор Монголын таэквондогийн холбоо.
- ”Шилдэг дасгалжуулагч”-аар МУГД Д.Батнасан.
- “Шилдэг эрэгтэй тамирчин”-аар “Парис 2024” паралимпын наадмын мөнгөн медальт МУГТ Г.Болор-Эрдэнэ.
- ”Шилдгийн шилдэг дасгалжуулагч”-аар МУГД Н.Эрдэнэбаатар.
- “Шилдгийн шилдэг тамирчин”-аар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, “Парис 2024” паралимпын аварга У.Сүрэнжав тодорлоо.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
шагн�##� авч байжямар сонин хувцасладаг юм вэ хөдөөний орк гэдгээ харуулаад байгаа хувцас лах мөнгө байхгүй байна уу