Улс төрийн мэдээ

Ө.Шижир: Зөвхөн сонгуулиар идэвхждэг намууд л хугацаа хойшлуулах хүсэлт өгсөн байна

УИХ-ын чуулганаар "Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж сунгахаар тус төсөлд тусгаад байгаа юм.

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

"Одоогоос нэг сарын өмнө УИХТГ-ын ЕНБД-д хандаж, энэ санал хураах төхөөрөмжийн талаар мэдээлэл авах хүсэлт өгсөн, өнөөдөр ч хариу ирээгүй байна. Өнөөдөр яг нэг сар болж байна. Бичгийн хариу өгөх талаар нэг анхаарч өгөөч.

Хоёрт, таван нам хугацаа хойшлуулахыг хүссэн. Долоон нам дүрмээ өгчихсөн гэж байна. Тэр таван нам бол идэвхгүй, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй шинжтэй. Энэ намууд хүсэлт тавьсан байна л даа. Дахиад хүсэлт тавиад ороод ирвэл яах вэ гэдэг асуулт байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

"УИХ-ын систем тагнуулын байгууллагын хяналтад, төрийн нууцад байдаг. Би ч танилцах эрхгүй. Өнгөрсөн жил захиалсан, дэлхийн олон улс хэрэглэдэг систем гэдэг мэдээлэл өгсөн. Иргэд сонгуулиа өгөхөд төхөөрөмж нь хурууны хээг 65-70 хувь тааруулдаг. Гишүүдийнх 100 хувь тааруулахаар хийгдчихсэн юм билээ. Тийм учраас яаран сандран, хазгай дутуу дарахаар уншдаг, уншдаггүй асуудал гараад байгаа. Энэ 100 хувийг багасгах боломж байгаа эсэхийг судалж байна гэдгийг тайлбарлая".

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

"Улс төрийн намыг үүрэгжүүлсэн заалтууд бол мөрдөгдөөд эхэлсэн. Харин шинэчилсэн дүрмээ одоо сунгасан хугацаанд өгөөгүй намыг бүртгэхгүй гэсэн үг. Тэгэхээр дахиж хойшлуулах хүсэлт өгнө, тэднийг бүртгэнэ гэдэг асуудал байхгүй".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2024 11:43

Үнэндээ бол тэд нарт энэ хуулийн хэрэгжилт огтоосоо падгүйш дээ. Нэг хүний намууд юм чинь. Бүгд МАН-аас санхүүждэг учраас МАН-ын захи�##�гаар биеэ худ�##�даж бгааш дээ. Амьдрах арга нь юмдаа чааваас. Хоол болохгүй дээ.

Холбоотой мэдээ

Back to top button