Д.Амарбаясгалан: Төхөөрөмж хурууны хээг 100 хувь таниулдаг учраас хазгай мурий дарахаар уншихгүй байна
УИХ-ын чуулган хуралдаж байна.
Үүгээр "Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ө.Шижир, "Одоогоос нэг сарын өмнө УИХТГ-ын ЕНБД-д хандаж, энэ санал хураах төхөөрөмжийн талаар мэдээлэл авах хүсэлт өгсөн, өнөөдөр ч хариу ирээгүй байна. Өнөөдөр яг нэг сар болж байна. Бичгийн хариу өгөх талаар нэг анхаарч өгөөч" гэлээ.
Хариуд нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: "УИХ-ын систем тагнуулын байгууллагын хяналтад, төрийн нууцад байдаг. Би ч танилцах эрхгүй. Өнгөрсөн жил захиалсан, дэлхийн олон улс хэрэглэдэг систем гэдэг мэдээлэл өгсөн. Иргэд сонгуулиа өгөхдөө 65-70 хувь тааруулдаг. Гишүүдийнх 100 хувь тааруулахаар хийгдчихсэн юм билээ. Тийм учраас уншдаг, уншдаггүй асуудал гараад байгаа. Энэ 100 хувийг багасгах боломж байгаа эсэхийг судалж байна гэдгийг тайлбарлая" гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.