Улс төрийн мэдээ

Намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг нэг жилээр сунгаж, хуулийг 82.5%-ийн саналаар баталлаа

УИХ-ын чуулганаар "Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Намуудын шинэчилсэн дүрмээ УДШ-д хүргүүлэх хугацааг 2025 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл гэж сунгахаар тус төсөлд тусгасан. Хуулийн төслийг 82.5 хувийн саналаар эцэслэн батлав.

Эцсийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд дараах саналыг илэрхийлж байв.

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:

"Өнөөдрийн байдлаар хугацаандаа амжаад УДШ-д хүсэлтээ өгсөн нам хэд вэ. Дүрмээ шинэчилсэн нам байна уу.

Хоёрт, 12.31-ний өдөр дотор гэдгээс гадна УДШ-д 30 хоногийн дотор хүргүүлнэ гэдэг заалт нэмэгдсэн байна. Ингэхээр 12.31-нээс хойш дахиад 30 хоногийн хугацаа гарч ирж байна гэсэн үг үү.

Нам бол хариуцлагатай институц. Тийм учраас дахиж энэ хугацааг хойшлуулах санал орж ирэхгүй байх гэж найдаж байна, хариуцлагатай хандаасай" гэлээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

"Долоон нам дүрмээ шинэчилж хүргүүлэх хүсэлтээ хүргүүлсэн. Дүгнэлт нь гараагүй. Санхүүжилт, гишүүнчлэл, жендертэй холбоотой шаардлагууд бүрэн хангагдсан эсэх тодорхойгүй. Долоон нам яг шинэ хуульд нийцүүлж дүрмээ барьсан эсэхийг мэдэхгүй учраас бүртгэгдэнэ гэсэн баталгаа байхгүй.

Ер нь улс төрийн намууд хэрэгжиж эхэлсэн хуулийг чанд мөрдөх ёстой, дахиж сунгах ойлголт байж болохгүй. Хариуцлагатай бай гэдэг шахалт шаардлагыг бид байнга тавих ёстой".

УИХ-ын гишүүн Ө.Шижир:

"Одоогоос нэг сарын өмнө УИХТГ-ын ЕНБД-д хандаж, энэ санал хураах төхөөрөмжийн талаар мэдээлэл авах хүсэлт өгсөн, өнөөдөр ч хариу ирээгүй байна. Өнөөдөр яг нэг сар болж байна. Бичгийн хариу өгөх талаар нэг анхаарч өгөөч.

Хоёрт, таван нам хугацаа хойшлуулахыг хүссэн. Долоон нам дүрмээ өгчихсөн гэж байна. Тэр таван нам бол идэвхгүй, байнгын үйл ажиллагаа явуулдаггүй шинжтэй. Энэ намууд хүсэлт тавьсан байна л даа. Дахиад хүсэлт тавиад ороод ирвэл яах вэ гэдэг асуулт байна.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

"УИХ-ын систем тагнуулын байгууллагын хяналтад, төрийн нууцад байдаг. Би ч танилцах эрхгүй. Өнгөрсөн жил захиалсан, дэлхийн олон улс хэрэглэдэг систем гэдэг мэдээлэл өгсөн. Иргэд сонгуулиа өгөхөд төхөөрөмж нь хурууны хээг 65-70 хувь тааруулдаг. Гишүүдийнх 100 хувь тааруулахаар хийгдчихсэн юм билээ. Тийм учраас яаран сандран, хазгай дутуу дарахаар уншдаг, уншдаггүй асуудал гараад байгаа. Энэ 100 хувийг багасгах боломж байгаа эсэхийг судалж байна гэдгийг тайлбарлая".

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал:

"Улс төрийн намыг үүрэгжүүлсэн заалтууд бол мөрдөгдөөд эхэлсэн. Харин шинэчилсэн дүрмээ одоо сунгасан хугацаанд өгөөгүй намыг бүртгэхгүй гэсэн үг. Тэгэхээр дахиж хойшлуулах хүсэлт өгнө, тэднийг бүртгэнэ гэдэг асуудал байхгүй".

УИХ-ын гишүүн Г.Дамдинням:

"Ардчилсан нам дотор даргын сунгаа үүсчхээд төвөгтэй байх шиг байна. Манай намд бол энэ хугацааг хойшлуулах ямар ч шаардлага байгаагүй шүү дээ. АН-ын гуйлтыг алсын хараатай тулдаа л хүлээж авлаа. Ер нь танай намыг олон зүйл дээр хүлцэж, тэвчиж байгаа шүү. Засагт хамтарвал хамтарсан шиг хамтраарай. Багахан эргэж бухаж дайраарай".

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 13, 2024 11:37

Өөрсдөө хуулиа мөрдөхгүй юм бол яах гэж хууль боловсруулж бна гэж мөнгө аваад, хэлэлцүүлж бна гэж жүжиглээд, бат�##�лаа гэж худлаа юм ярьж суудгийн. Өөрсдөө хуулиа мөрдөхгүй байж иргэдэд битгий хуулв ярьж, шаардаж бай. Наймаа хийж бгаа юу ямар. АН-ын гуйлтыг харж үзлээ ч гэх шиг. Панз үсэргэж бгаа захын наймаачид цуглачихсан юмуу хаашаа юм.

Холбоотой мэдээ

Back to top button