Улс төрийн мэдээ

Одоо төхөөрөмж ярьж, "техникийн боол" царайлахаа больё, шинэ гишүүд ээ

"Миний төхөөрөмж ажилласангүй, дахиад санал хураая" гэж гараа өргөдөг үзэгдэл шинэ парламентад өнөөдрийг хүртэл тасрахгүй байна.

Эхлээд үнэхээр санал хураах шинэ төхөөрөмж гацаад байна гэж ойлгогдоод байлаа. Тэгтэл асуудал ТЕГ-т шалгагдах хэмжээнд хүрчихжээ.

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр спикер Д.Амарбаясгалан "ТЕГ-аас төхөөрөмжийг шалгахад ямар нэг асуудал үүсээгүй гэсэн" хэмээн мэдэгдлээ. Харин өнөөдөр болохоор "Иргэдийн сонгуулиа өгдөг төхөөрөмж хурууны хээг 65-70 хувьд таниулдаг. Гишүүдийнх болохоор 100 хувь таньж байж, ажилладаг юм байна. Тийм учраас хазгай мурий дарсан тохиолдолд уншихгүй асуудал гараад байгаа" гэлээ.

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу бүр гишүүдэд "Эхлээд ингэнэ, дараа нь тэгнэ" гэж заавар өгөхдөө тулсан.

Үүнээс, парламентын 126 гишүүн ганц санал хураах төхөөрөмж зөв ажиллуулчих хэмжээний чадвар, потенциалгүй улс уу гэсэн асуулт гарч ирж байна. Аль зуны сүүл сард л ээлжит бус чуулган зарлан хуралдсанаас хойш бараг таван сар өнгөрч байна шүү дээ.

Эсвэл, нэгэнт үүссэн "Төхөөрөмж ажиллахгүй байна" гэдэг уур амьсгалыг далимдуулцгаадаг болчхов уу? Зарим популист гишүүдэд тийм шинж ажиглагдаад эхэлчихлээ.

Гол нь үүнээс болж замбараагүй байдал үүсдэг. Нэг гишүүний ч бай санал протоколд үнэн зөв тэмдэглэгдэн үлдэхийн үр дагавар, ач холбогдол үлэмж. Энэ бол хариуцлагатай үйл ажиллагаа.

Тэгэхээр УИХ-ын гишүүд одоо төхөөрөмж мэтийн зүйлээс болж шалтаг тавьдгаа болимоор байна. Таван сар болоход хурууны хээгээ уншуулаад, кноп дарчих ажилд дадахгүй байгаа бол яаж хууль тогтоох билээ. Нөгөө талаас, төхөөрөмж рүү буруу чихэх маягаар улстөржих гэж байгаа бол одоо болих хангалттай хугацаа өнгөрчихлөө, моодноос гарчихлаа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн хувьд 100 хувь уншдаг байдлыг бууруулж өөрчлөхөөр судалж байгаа гэсэн. Уг нь гишүүний хурууны хээг 100 хувь уншиж байж ажиллах нь зөв. Гишүүд л хуруугаа дорвитойхон шиг дараад өгчих тухай асуудал. Гэтэл үүнээс болж бүр төхөөрөмжийн ажиллах дэг горимыг өөрчлөх, бууруулах талаар ярьж болохгүй.

Төсвөө ч баталж чадахгүй эргэж буцсан парламент үүнээс л эхэлж хариуцлагажмаар байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
12 сар 13, 2024 19:28

Ганц кноп дараад сан�##� өгчих чадвар мэдрэмжгүй байгаа гишүүд өөр юу ч хийж бодож сэтгэх чадваргүйгээ харуулж бга юм биш үү ! Юун төрөөрөмжийн горим өөрчлөх вэ арай л дэндүү бүдүүлэг ёс зүйгүй асууд�##� биш үү?

Иргэн
Иргэн
12 сар 13, 2024 19:34

Эрхэм гишүүдэд мэдэх чадах юм гэж байна уу? Яаж хууль бат�##�ж чух�##� асуудлуудыг хэлэлцэж байдаг бнаа адгийн наад зах нь 5 сар болоход хуруугаа төхөөрөмжинд уншуулж чадахгүй сууж бна гэхээр юу ч гэхэв дээ ийм л хүмүүс төр удирдаж бидны амьдр�##�ыг шийдэж байдаг гэхээр хэлэх үг �##�га даа хөөрхий дээ яаж 4 жилийг барна даа!

Холбоотой мэдээ

Back to top button