Сүүлийн 10 жилд 21 хүн сарвуугаа хөлдөөж, тайруулжээ
![](https://eguur.mn/wp-content/uploads/2024/01/tsagdaa-poile-2.png)
Өнгөрсөн онд гудамж талбай, олон нийтийн газарт ухаангүй хүн хэвтэж байна гэх 693, очих газраа мэдэхгүй байна гэх 2.627 дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарт бүртгэгджээ.
Харин эрүүл мэндийн байгууллагад осголтын улмаас 115, хөлдөлтийн улмаас 529 хүн яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авсан дүн мэдээтэй байна. Түүнчлэн сүүлийн таван жилд дунджаар 952, сард 79, өдөрт хоёр хүн архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйгээр амь насаа алдсан гэсэн харамсалтай тоон мэдээ байна.
Энэ оны эхний 11 сарын байдлаар цагдаагийн байгууллагад нийт 39.802 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 6459 буюу 16.2 хувь нь согтуугаар үйлдэгдэж өмнөх оны мөн үеэс 26,8 хувиар өссөн, согтуурсан үедээ зөрчил үйлдэж саатуулагдсан 33.764, эрүүлжүүлэгдсэн 6649 хүн байгаа нь урьд оны мөн үеэс 48.4 хувиар буурсан боловч зөрчил үйлдэж саатуулагдсан хүний тоо наймар хувиар өсчээ.
Үүнд гэр бүлийн хүчирхийлэл, бусдыг амгалан тайван байдал алдагдуулсан зөрчил зонхилж, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хүн 824 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 1.4 дахин өссөн.
Энэ онд архины албадан эмчилгээнд 293, сайн дурын эмчилгээнд 185 хүнийг хамруулсан нь өмнөх оны мөн үеэс долоон нэгжээр өсч, сайн дурын эмчилгээнд хамруулсан хүний тоо 1.3 дахин буурсан байна. Түүнчлэн иргэд, байгууллагын зүгээс баталгаагүй салют худалдан авч, ашигласнаас үүдэн сүүлийн 10 жилд 21 хүн гарын сарвуу, бугалга, хурууны үе нь тасарч гэмтэл авч байсан бол гацуур модны гэрлэн чимэглэлээс үүдэлтэй галын дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт хоёр бүртгэгдэж эрдэнэт хүний амь нас хохирсон харамсалтай мэдээ байна.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ бол цэвэр буруу ардчиллын б�##�аг. ардчиллыг дан хуульд захирагдахгүй буруу замаар амьдрах явд�##� гэж хүмүүст ойлгуулсан үхэж д�##�д орсон элбэгдорж,үхэж д�##�д орсон ардчилсан намын б�##�аг. Үхээрийн ардчиллаас татг�##�зах цаг болсон ш дээ.
Төрд гарсан олигархиудаа сайтар ш�##�гаж шийтгээч. Улс орны эдийн засгийн хохирлыг төлүүлээч.44 их наяд төгрөгний хохирлыг буруутай хүмүүсээр нь төлүүлж эдийн засгаа сэргээх хэрэгтэй байна.