НИЙГЭМНийгэм мэдээ
Баян-Өлгийн аймгийн наадамд Улсын цолтой болон өөр аймгийн бөх БАРИЛДАХГҮЙ
Баян-Өлгий болон Ховд аймгуудын баяр наадам ирэх наймдугаар сарын 1, 2-нд зохион байгуулагдахаар болсон. Тэгвэл Баян-Өлгийн аймгийн наадмын бөхийн барилдаанд Улсын цолтой бөх болон өөр аймгийн бөх барилдуулахгүй аж.
Учир нь бөхийн "найраа"-г таслан зогсоох зорилгоор Улсын цолтой бөх барилдуулахгүй байх шийдвэр гаргасан байна. Гэхдээ Үндэсний их баяр наадмын тухай хуульд бөхчүүдийг төрсөн газар, нутаг ус, үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхахыг хориглосон байдаг.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.