УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гэрээс нь их хэмжэний мөнгө олдсон гэх Д.Гантулга 725 саяын орон сууцтай

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны газрын дарга Д.Гантулгыг Авлигатай тэмцэх газраас 2024.12.12-нд саатуулжээ.

Түүнийг нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024.12.13-ны өдрийн захирамжаар нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.

Тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж, барилгын компаниудаас хахууль авсан байж болзошгүй гэж буруутгагдаж байгаа гэх мэдээлэл байна.

Зарим хэвлэлд, “Орчлонконсалтинг”, “Орчлонконстракшн” ХХК-д давуу байдал бий болгож, хамаарал бүхий хүнийхээ нэр дээр үл хөдлөх хөрөнгө, “Глобалбридж” ХХК-ийн удирдлагаас хахуульд бэлэн мөнгө авсан байж болзошгүй хэмээх мэдээлэл гараад буй юм.

2020-2023 оны хооронд АТГ-т ХОМ-ээ гаргаж байжээ.

  • Өөрийн орлого: 110 сая
  • Гэр бүлийн орлого: 26,5 сая
  • Орон сууц: 725 саяын үнэ бүхий дөрвөн орон сууцтай 2020-2022 оны хооронд нийтийн 5 орон сууцтай байжээ:
  • Автомашин: 3 сая
  • Газар: 27,2 сая
  • Үнэт эдлэл: 44,5 сая
  • Хадгаламж: 88 сая
  • Авлага: 59 сая
  • Компани: Сарт шарайд ХХК-д хувь эзэмшдэг

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн авилгачийг насаар нь шоронд нь хатаа

хүннү
хүннү

Энэ ч засаршгүй хулгайч байна. Юун нэг сар вэ? насаар нь шоронд хатаа.

Зочин
Зочин

3 saya iin automachine gej yu baikhav dee, 3 saya dollariin unaatai hun baikh

Зочин
Зочин

Харах царайны авлгачийн дүр байна Шоронд нь хатааж байгаад бүх хэргийг нь илрүүл

Зочин
Зочин

Орчлон констракшний захирал Ганзоригийг сайн шалгах хэрэгтэй. Энэ нөхөрт их учир байгаа .

БГД - ж зочин
БГД - ж зочин

Мэдээж дандаа бүх шатанд авилгаар асуудал шийдэгдэж явсандаа Одоо бодвол Төрийн хяналт сайжирсан байлгүй дээ. Шалгаж хөрөнгий нь хурааж Улсын орлого болгох нь зүйтэй. Цалин авч байсан биз дээ!!!!!

Зочин
Зочин

БАРИЛГЫН САЛБАРЫН НЭР БУЗАРЛАСАН ЯАСАН ХАР АВИЛГАЧ ВЭ

Баяр
Баяр

Уг нь сайн л мэдэх хүн. Ингэх хүн биш дээ. Ажиллагаанд л өртөж дээ. Орон сууцнаас өөр хөрөнггүй л байна.

Зочин
Зочин
Reply to  Баяр

ГЭМГҮЙ ДУУГҮЙ ЦАРАЙЛЧААД ЯГ ТАТВАРЫН ГАНСҮХ ШИГ АВИЛГАЧ БАЙСАН БАЙНА

Зочин
Зочин

АВЛИГЫГ ЦУСАЛЖ ӨГСӨН ХАР АВИЛГАЧ БАЙНА ЭНЭ ХУЛГАЙЧ

Зочи
Зочи

Хулгайч нарыг байх газарт нь олон жилээр явуулах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button