Улс төрийн мэдээ

ЗГ-ын хөтөлбөрөөс Нарансэвстэйн заалтыг хасуулах гарын үсэг 50 хувьдаа хүрлээ

МАН, АН, ХҮН намын хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээх" заалт туссан. Уг хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэн батлаад байгаа.

Харин эрдэмтэн судлаач, байгаль хамгаалагч тэргүүтэй олон нийтийн зүгээс тус заалтыг хасуулахыг уриалж, УИХ-ын Petition хэсэгт гарын үсэг цуглуулж байна. Хэрэв 33 мянган гарын үсэг цуглавал парламентын хүрээнд холбогдох асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдах юм.

Тэгвэл өнөөдрийн байдлаар 16,700 хүн нэгдэж, гарын үсгээ зуржээ. Энэ нь нийт саналын тал орчим хувьд хүрсэн гэсэн үг.

Гарын үсгийг арванхоёрдугаар сарын 12-ноос эхэлж цуглуулсан бөгөөд хугацаа нэгдүгээр сарын 11-нд дуусах юм.

Нарансэвстэйн боомт нь Говийн их дархан цаазат газрын А хэсэгт оршдог. Мөн энэ хэсэг нь мазаалайн цор ганц орогнол нутаг юм. Түүнчлэн Төв Азийн цөлийн экосистемийн загвар төрхийг илтгэн хадгалж буй, дэлхий дээрх ганцхан газарт тооцогддог. Иймд 1975 онд тусгай хамгаалалтад авч, ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэсэн юм. Харин энэ газар боомт нээвэл авто зам тавина, зам тавибал мазаалай, хавтгай хийгээд говийн экосистем мөхөхөд хүрнэ гэж эрдэмтэд үзэж байна.

Та гарын үсгээ ЭНД ДАРЖ зурах боломжтой.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button