Улс төрийн мэдээ
С.Амарсайхан: ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны хэлэлцээрийг хойшлууллаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон билээ. Тус хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө.
- Евроазийн эдийг засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийн асуудлаар бизнес эрхлэгчид шадар сайд надтай уулзах хүсэлт ирүүлсэн. Улмаар Эдийн засгийн яам, холбогдох ажлын хэсгийн ахлагч нарын хамтаар хүлээн авч уулзалдаж, энэ хэлэлцээрийн явцын талаар тайлбар, явцын санал солилцсон. Өнөөдөр энэ асуудлаар ЭЗХ-ийн сайд, тэргүүн шадар сайд Л.Гантөмөр ЗГ-ын хуралдаанд танилцуулж, ЗГ-ын хуралдаанаас энэ хэлэлцээрийн асуудлыг түр хойшлуулах, хэлэлцээрийг цааш үргэлжлүүлж, үндэсний үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуй нэгжүүдийн саналыг нарийвчилж тусгах, нөгөө талаар экспортлогч аж ахуй нэгжүүдийн саналыг сонсох, гадаад зах зээл рүү бараа бүтээгдэхүүн гаргах, ард иргэдэд хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүн санал болгох үүднээс дахин судалж Евроазийн эдийг засгийн холбоотой байгуулах түр хэлэлцээрийн хойшлууллаа.
- Хоёрдугаарт Улсын онцгой комисс, МУ-ын Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу Нийслэлийн утаа, агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хэлэлцлээ.
- Мөн Монгол Улсын хэмжээнд өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах ажлын явц хэрхэн явж байгаа талаар, ялангуяа Шадар сайдын тушаалаар аймаг орон нутаг, 21 аймаг, 330 сумдаар шуурхай бүлэг ажиллаж, зудын эрсдэлийн үнэлгээг хийх, Шинэ хоршоо хөтөлбөрийн хэрэгжилтийг газар дээр нь дүгнэх, малчид иргэдэд шаардлагатай зөвлөгөөг өгөх чиглэлээр явсан шуурхай бүлгүүдийн ажлыг хэлэлцэж, танилцсан. Онцгой комиссын хуралдаанаар Улсын онцгой комиссыг өргөтгөсөн байдлаар ажиллуулах, Нийслэлийн Засаг даргаар ахлуулсан баг түлшний чанар стандарт хэрэглээ, зөвшөөрөлгүй түлэгдэж байгаа түхий нүүрсний хяналт тавих, мөн айл өрхүүдэд түлэгдэж буй нүүрсний чанарын сайжруулах, цаашлаад урт болон дунд хугацаанд орон сууцны төсөл хөтөлбөр, хийн болон цахилгаан хэрэглээнд нэвтрүүлэх агаарын бохирдлыг нэг мөр бууруулах тал дээр үе шаттай судалгаа хийж, ажиллахаар хэлцлээ.
- Үүнээс гадна Монгол улсын хэмжээнд мах махан бүтээгдэхүүний худалдааны хэрэгжилтийг хангах, хэрэглэгчдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, захуудад хяналт шалгалтыг ажлыг 2022 онд Засгийн газрын хуралдаанаар батлуулсан. Энэ хэрэгжилтийг хангуулах ажил хийгдэж буй. Энэ хүрээнд Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд болоод мах махан бүтээгдэхүүн худалдаанд мэргэжлийн байгууллага хяналт хийн ажиллаж байна. Мөн хоршоологчдоос хотынхонд аяны хүрээнд чанартай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, алдаа оноог засах тал дээр ажиллаж байна.
З.УЧРАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.