С.Одонтуяа: Цахилгаан автомашиныг татвар багатайгаар оруулж ирэхээр судалж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэр мэдээллийг танилцууллаа. Энэ үер Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог ахалж ажиллаж буй БОАЖЯ-ны сайд С.Одонтуяа мэдээлэл хийлээ.
Тэрбээр, "Монгол улсын ЗГ-ын хуралдаанаар 2023 онд татан буугдсан байсан агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог дахин байгуулах шийдвэр гаргасан. Энэ хороогоор орчны бохирдлыг бууруулах тэр дундаа агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө гаргаж ажиллана. Мөн манай үндэсний хороо ЗГ болон яамнуудтай хамтарч ажиллана. Үндэсний хорооны нарийн бичгийн дарга Х.Нямбаатар нийслэлтэй холбоотой бүх асуудлаа шийдэж ажиллана.
Үндэсний хороо ойрын үед хэд хэдэн яаралтай ажил хийхээр төлөвлөж байна. Нэн түрүүнд яаралтай иргэдэд үнэн бодитой мэдээлэл хүргэхээр ажиллана. Стандарт болон тоон мэдээллийг нийтэд түгээнэ.
Өөрөөр хэлбэл бид олон эргэлзээтэй мэдээллүүдийг эцэслэхээр судалгаа хийж эхэлсэн. Ялангуяа түлшийг судалж, орц найрлага, технологийн асуудлыг нийтэд дэлгэхээр төлөвлөсөн. Цаашлаад сайжруулсан түвшний дараагийн шилжилт ямар байх вэ гэдэг дээр ажиллана.
Мөн Улаанбаатарт түүхий нүүрсний талаар хоёр асуудал яригдаж байна. Зөвшөөрөлгүй болон зөвшөөрөлтэй гэх нүүрсний асуудал байна. Үүн дээр төвлөрч ажиллахаар ажлын хэсэг гаргасан. Зөвшөөрөлтэй хэсэгт нь олон байгууллага хамаарч байна. Тэдгээр байгууллагад хэрхэн анхаарал тавих талаар яамдтай хамтарч ажиллана. Мөн автомашины утааны асуудлаар эхний ээлжид бид 1191 автомашиныг "евро 5" стандартад нийцүүлсэн. Мөн 2000 гаруй төрийн албаны байгууллагын машиныг хэрхэн "евро 5" стандартад нийцүүлэх талаар судалж байна. Өнгөрсөн онд 3256 мянган машин байсан бол өнөөдөр 804 мянган машин байгаа нь агааарын бохирдолд маш өндөр нөлөө үзүүлж байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо дунд хугацаандаа ногоон шийдэлтэй болгохоор ажиллана. Цахилгаан автомашиныг татваргүйгээр оруулж ирэх зэрэг дээр технологийн шийдлүүд дээр ажиллана. Ялангуяа хиймэл оюун ухаанд суурилсан ажлууд хийгдэхээр төлөвлөж байна" гэлээ.
Б.НОМТ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
БНХАУ н ЦАХИЛГААН МАШИНЫГ ХӨГЖИНГҮЙ ОРНУУД АВАХАА БОЛЬСОН ЭНЭ АВГАЙ ХЭНИЙ ДААЛГАВАРААР ЭНЭ МАШААНУУДЫГ ГҮРЭН МОНГОЛДОО ШАХАХ НЬ ВЭ? ЭНЭ МАШААНЫГ АВЧ БАЙХААР ЯВГАН ТАВАРГАЖ ЭРҮҮЛ МЭНДЭЭ БОДОЦГОО ДУРТАЙГААРАА ЭНЭ АВГАЙ Л УНАДАГ ЮМ БАЙГАА БИЗ.
Ene gahaitai adilhan avgai olz haihaas uur yum bhgui ee.
Энэ хүүхэн худлаа яриад л тушаал дэвшээд явдаг юм. Юу ч хийхгүй..
Улс орнууд хужаа машин шаардлага хангахгүй гээд авахгүй байгаа шүү.Айл өрхөө цахилгаанаар хангаж чадахгүй байж цахилгаан машинаа өөрсдөө түрээд явах уу
baakhan china mashin orj ireh nee, tegeed nuguu tugjrelee yahiin ???
Одоо яаанаа бас цахилгаан машины түгжрэл дийлдэхгүй болноо!!! Энэ хэд төрийн ажил хийнэ гэж сүйд хийх юм даа!!! Энэ хотод чинь машин байтугай хүн нь багтахгүй болгочих гээд бн малуудаа!!!
Зам түгжирлээ эхлээд шийд . бөгс эргэх зай алга
Гадны орнууд цахигаан автомашинаас татгалзаад эхлэнгүүт манай авилгалчид зоосны нүхээр харж эхлэх нь оруулж ИРЭГСЭД ТҮМЭН МИНЬ БИТГИЙ АВААРАЙ учир нь хөгжилтэй орнууд татгалзана гэдэг чинь иргэдээ л бодсон бодлого...
Авах яах вэ ? Импортын хориг, хязгааруудаа хурдан шийдээчээ. Хуучин машин, сэлбэг, дугуй !!!
Өчигдөр л цахилгаан авто машиныг татваргүй орчуулж ирнэ гээд яриад зогсож байсан хүн унтаад босоод ирэхээрэй бага зэргийн татвартай болчих юм маргааш нэг өөр юм ярих байх нөгөөдөр 100 хувь татвар авна гээд яриж байх юуч биш болжээ анх гаргасан шийдвэрээ тууштай хэрэгжүүлж байж гаргасан шийдвэрүүд чинь алсдаа зөв замруугаа орох явах байх шүү. Нэг зөв зоригтой шийдвэр гаргадаг нэг нөхөр лайвчин этгээдээс болж Засгийн ажил зогсоод ухраад байвал цасанд суусан машин мэт дороо байгаад л байна.
муухай авгай баахан хятад машин шахах пм бна даа.Хяталын даалгавар гүйцэтгэж бна уу