ДЭЛХИЙ

Беларусь, ОХУ аюулгүй байдлыг хамгаалах баримт бичиг байгуулна

Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар Холбооны улсын Төрийн дээд зөвлөлийн хуралдаан дээр тусгаар тогтнол, аюулгүй байдлыг бэхжүүлэх, интеграцийг цаашид хөгжүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурах талаар Беларусын Гадаад хэргийн дэд сайд Игорь Назарук мэдэгдсэн юм.

Түүний хэлснээр энэхүү баримт бичиг нь хоёр улс цаашид бие биенийхээ аюулгүй байдал, тусгаар тогтнолыг хамгаалах тал дээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх үзэл баримтлалын төсөл гэдгийг онцолсон бөгөөд хэрвээ Оросын тусгаар тогтнолын хамгаалахын тулд Беларусь өөрийн цэргийг оруулж, холбоотны тусламж үзүүлэх бүрэн боломжтой гэдгээ зарласан юм.

Беларусь, ОХУ-ын эдийн засгийн хөгжлийн тогтвортой байдлыг хангахын тулд цаашид илүү нягт хамтран ажиллана гэв.

Эх сурвалж: ТАСС

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button