УЛС ТӨРУлс төрийн мэдээ

З.Нарантуяаг Хөгжлийн банканд очсоноос хойш МҮДН фракцынхан ажил горилж, толхилцож эхэлжээ

Л.Гантөмөр Эдийн засаг, хөгжлийн сайдын харьяан дахь “Хөгжлийн банк”-ны захирлаар З.Нарантуяаг аваачаад буй. Нэг талаар Л.Гантөмөр УИХ-ын сонгуулиар жагсаалтад багтаагаагүй өрөө төлсөн, нөгөө талаар эл суудалд тохирох санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хүн гэдгээрээ суусан.

Тэгвэл З.Нарантуяагаас АН-ынхан Хөгжлийн банканд ажил горилж, хоорондоо толхилцож эхэлжээ. Ялангуяа, тус намын МҮДН фракцийнхан хүнээ шахахаар улайрч буй аж.

МҮДН бол АН-ын голлох фракцуудынх нь нэг. Д.Эрдэнэбат, “Сахал” Д.Эрдэнэбилэг, “Фортуна” Н.Батбаяр, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Б.Гарамгайбаатар, ХХБ-ны О.Орхон, Р.Амаржаргал гэсэн хүмүүс харьяалагддаг. Тус фракцийн долоон хүний хамаарал бүхий этгээдүүд 50 мянган тонн нүүрсний гэрээ хийсэн нь сонсголоор ил болж байв.

Гэтэл тэдний зүгээс хамаарал бүхий хүмүүсээ өдгөө “Хөгжлийн банк”-нд шургуулахаар З.Нарантуяадаа шахалт үзүүлж буй мэдээлэл бий. Уг нь Н.Батбаяр “Хөгжлийн банк”-ны малгайтай хэргээр шүүгдсэн билээ. Улмаар Н.Батбаяр нарыг гэм бурууг дахин дэнслүүлэх шийдвэрийг УДШ гаргасан.

Гэвч тус банк руу дахин ноцож буй нь яавч эрүүл үзэгдэл биш юм.

Харин Ардчилсан намын залуучууд тэднийг буруушааж “Залуучууддаа боломж олгож, мэдлэг боловсролоор нь сонгож ажиллуул” гэдэг зарчмын шаардлага тавьж буй аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
нэргүй
нэргүй

худлаа авгүй. явсан газар бүртээ буцах нүүргүй, нүнжиггүй луйварчин хүн. энэ хүнээс юу ч гарахгүй

Зочин
Зочин

АН гэж хаана л бол шоргоолж шиг байх юм даа бас хашрахгүй дээ

шаабар
шаабар

Гантөмөр ганц чаддаг ажлаа хийж эхэлж байгаа нь тэр. Түүнд өөрийн гэсэн толгой байхгүй. Түүний нэг бөлдөгийг Хүрэлсүх атгаж байсан, одоо нөгөө талыг нь Оюэн эрдэнэ атгачихсан сууж байгаа. Сахал Эрдэнэбилэг нар бүхлээр нь бөлдөгтэй нь шодойтой нь лав гэгч нь атгаж байгаа. Гантөмөрт толгой дохихоос өөр гарц үлдээгүй л болов уу. Үндсэн даалгавар нь АН ыг бүрмөсөн бөхөөх шүү.

Зочин
Зочин

AN unendee bolowson huchingui bi chadnuudaar duursen hogiin saw yumdaa

Зочин
Зочин

Эд нарын авгай хүүхдүүд нь нийлж нүүрс зөөсөн байсан биз дээ. Гэтэл одоо Жаргалан мэт нь гишүүн болчихсон л пид пад гээд суудаг

ХЗочинх
ХЗочинх

За Нарантуяаг хир үнэнч юм бэ гэдгийг харж байя даа. Ашиг сонирхлын зөрчилтэы бол энэ дурдсан нөхдүүдээс орох байх.

Хуульч
Хуульч

АН дах хамгийн заваан фракц. Шуналт, увайгүй эрчүүдийн фракц гэхэд бно. Эдийн засаг, санхүүгийн хамгийн хууль бус үйлдлийг өөрчлөлт шинэчлэл нэрээр хийдэг. Хэт хувийн сонирхолтой. Үндсэн чиг баримжаа нь зөв мэт боловч хувийн болон бүлэглэлийн ашиг сонирхол нь давамгайлдаг учраас үр дүн муу болдог. Нарантуяа наадуулсаар хол бай. Хэдэн сайн чадалтай залуучуудаар тоглосонг бүү март.

Холбоотой мэдээ

Back to top button