Өнөөдөр С.Амарсайхан, Х.Нямбаатар нар утааны асуудлаар "асуугдана"

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг эрх баригчид одоо нэг идэвхтэй хэлэлцэж эхэллээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр сайд нарыг дуудаж уулзан, чиглэл өгсөн. Дагаад УИХ дээр сонсгол зохион байгуулах үйл явц ч хүлээгдэж эхэллээ.
Тэгвэл, өнөөдөр /2024.12.19/ Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар нар агаарын бохирдлын асуудлаар УИХ дахь Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд мэдээлэл танилцуулах юм байна.
Шадар сайд бөгөөд УОК-ын дарга С.Амарсайхан ерөнхий мэдээлэл өгнө. Харин Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар сайжруулсан шахмал түлшийг голчилж, "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, түлшний нөөц ба чанарын талаар илтгэх нь.
Үүгээр утааны сонсголын өмнө, яг өнөөгийн нөхцөл байдал хэрхээд байгаа талаар тойм мэдээлэл нийгэмд очих нь.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.