АНУ-ын “The Reporter” агентлаг урлаг судлаач Ц.Уранчимэгийг онцолжээ

АНУ-ын "The Reporter" агентлаг урлаг судлаач , доктор Ц.Уранчимэгийг онцолсон байна. Тус нийтлэлийг орчуулж хүргэе.
Дэлхийд Монгол урлагийг төлөөлдөг Ц.Уранчимэг доктор нь Индианагийн их сургуулийн Херрон урлаг, дизайны сургуульд дэд профессороор ажилладаг. Тэрбээр Монгол урлагийн түүх судлаач төдийгүй 1993 оноос хойш идэвхтэй ажилласан анхны Монгол куратор юм. Мөн тэрбээр Кармел хотод амьдардаг.
“The Reporter” сэтгүүл саяхан Ц.Уранчимэгтэй амьдрал болон ажлынх нь талаар ярилцлаа.
2019 онд Индианагийн их сургуульд ажиллах болсныхоо дараа Ц.Уранчимэг нөхрийн хамт Хэмилтон хошуунд амьдрахаар нүүжээ.
Ц.Уранчимэг “Бид Индианаполис хотод хэдэн сар амьдарч, дараа нь байшин хайж эхэлсэн. Тэгээд Кармел дахь энэ байшинг хараад маш их таалагдсан. Бид Кармел хотод дурласан. Ингээд 2020 оны гуравдугаар сард, цар тахлын өмнөхөн Кармелд нүүж ирсэн юм. Бид хоёр азтай. Энэ сайхан нутагт цар тахлын үеийг өнгөрүүлсэн. б Миний нөхөр Итали-Америк хүн. Бид Кармелын Зул сарын зах болон олон нийтийн үйл ажиллагаануудад дуртай. Кармелд, мөн Хэмилтон хошуунд дуртай” гэв.
Индианагийн их сургууль Төв Евразийг судлах сонирхолтой байдаг нь Индианад ажиллаж, амьдарч буйн шалтгаануудынх нь нэг гэж тэр хэллээ. Ц.Уранчимэг “Индианагийн их сургууль монголчууд гэх мэт хүмүүсийн талаар судалдгаараа дэлхийд нэртэй. Энэ сургуульд Монгол хэл болон Монголын түүх, соёлын хичээлүүд 1960 оноос хойш тасралтгүй заагдаж байна. Ховор судлагддаг соёлыг олон жил заасаар ирж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн сургууль байгаа нь гайхалтай” хэмээсэн юм.
Ц.Уранчимэг Монголд урлагийн гэр бүлд төрж өсжээ. Тэр “Аав минь зураач хүн байсан. Би багаасаа аавыгаа зурахыг ньб харж өссөн. Зургууд хэрхэн амилж байгаа нь намайг гайхшируулдаг байлаа. Энэ бол миний урлагт дурлах анхны шалтгаан болсон” гэж тэрбээр дурсан ярилаа. Аав нь студигүй байхгүй тул гэрийнхээ нэг өрөөг студи болгон ашигладаг байжээ .
“Европт урлаг судлалаар суралцахаар явахдаа бага насныхаа тод дурсамжуудыг хадгалсаар байсан. Монгол урлаг дэлхийд маш бага танигдсан гэдгийг ойлгоод энэ чиглэлд сонирхлоо зориулахаар шийдсэн” гэж Ц.Уранчимэг нэмж хэллээ. Ихэнх хүмүүс Монголыг Чингис хаан болон XIII зууны Их Монголын эзэнт гүрнээр нь мэддэг.
Ц.Уранчимэг “Чингис хаан, түүний хөвгүүд, ач нарын үед Монгол дэлхийн хамгийн том эзэнт гүрэн байсан. XIII зууныг 'Монгол зуун' гэж нэрлэдэг. Гэхдээ монголчуудын урлаг гэж юу байсан бэ гэдэг нь төдийлөн мэдэгддэггүй. Манай музейнүүд ч энэ талаар сайн танилцуулж чаддаггүй. Тийм учраас Монголын урлаг төдийлөн олны танил биш байгаа юм” гэж тэр хэлжээ.
Ц.Уранчимэг энэ мэдлэгийн хоосон зайг нөхөх нэг арга нь Венецэд долоон сарын турш зохион байгуулсан үзэсгэлэн байсан гэв. Энэхүү үзэсгэлэн нь Зөвлөлтийн дэглэмийн эсэргүүцдэг "Монгол зураг" хэмээх урлагийн уламжлалаар дамжуулж Монголын байгаль орчны асуудлуудыг хөндөж, хүчирхийлэл, байгаль хамгааллыг илэрхийлжээ. Тэрбээр кураторын үйл ажиллагааг Монголд анхлан нэвтрүүлж, Монгол урлагийг олон нийтэд, ялангуяа барууны орнуудад таниулахын төлөө зүтгэж буй. Энэ үзэсгэлэнд түүний аав Ням-Осорын бүтээлүүд багтсан тул Ц.Уранчимэгийн хувьд маш нандин.
“Энэ үзэсгэлэн Марко Пологийн 700 жилийн ойтой давхцаж сайхан хуралдаанаар өндөрлөсөн. Үзэсгэлэн маань “Эсэргүүцлийн урлаг” нэртэй байсан юм. Монголын байгаль, эрх мэдлийн зүй бус хэрэглээний талаар шүүмжлэлт байр суурийг уран бүтээлээр дамжуулан илэрхийлсэн” гэж тэр хэллээ.
XX зуунд Монгол улс социалист засаглалтай байсан. Монгол Улс нь ЗХУ-ын дараа үүссэн дэлхийн хоёр дахь социалист улс болсон юм. Ийм учир эдийн засаг, соёлын хувьд ЗХУ-аас их нөлөөлж байжээ. Монгол нь тусгаар улс байсан ч эдийн засгийн хувьд ЗХУ-аас их хамааралтай байсан юм.
Ц.Уранчимэг “Монгол зүүн Европ дахь Зөвлөлтийн нэг хэсэг байсан. 1990 онд олон намын ардчилсан улстай болсон юм. БНХАУ, ОХУ-ын дунд оршдог ч Монгол АНУ-ыг гуравдагч хөрш гэж үздэг. Олон намын тогтолцоотой капиталист эдийн засгийн нөлөөгөөр Монгол төдийгүй АНУ ч өөрчлөгдсөн. Одоо АНУ өөр өөр их сургуулиудад Монгол хэл заах шинэ ангиуд нээсээр байна. Энд мөн Монголд ч гэсэн бага багаар хүмүүнлэг, урлаг руу чиглэсэн шилжилт явагдаж байна” гэв.
ОХУ, БНХАУ-тай ойр оршдог тул Монгол Улс нь улс төрд чухал байр суурь эзэлсээр ирсэн. Ц.Уранчимэг “Сүүлийн хоёр жилд бүүр ч илүү чухал болсон байх гэж би бодож байна. Монголын соёл, тэр дундаа Монголын урлагийн талаарх ойлголт нь бүс нутгийн геополитикийг ерөнхийд нь ойлгоход хувь нэмэр оруулна гэж бодож байна” хэмээжээ.
Эх сурвалж: readthereporter















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ХҮНИЙ ГАЗАР ЭХ ОРНОО ДООШ НЬ ХИЙЖ ОРОГНОЛ ОЛДОГ ГАР БАЙНА ШҮҮ .МОНГОЛ ХЭЗЭЭ Ч АЛЬ НЭГ УЛСЫН ХАРЬЯАНД БАЙГААГҮЙ БАЯРЛААД УНШСАН ЧИНЬ БҮҮР ДУР ГУТЧИХЛАА ЯМАР ОЛИГТОЙДОО ХҮНИЙ ГАЗАР НҮҮЖ ТЭНҮҮЧИЛЖ ГАДААД ЭРИЙН БООВ ХӨХӨЖ АМЬДАРВАЛ ГЭЖ ЗАВААН АВГАЙ БАЙНА МОНГОЛД БИТГИЙ ИРЭЭРЭЙ БЫСДА
Ардын зураач Н. Цүлтэм гуайн охин Монголын дүрслэх урлаг, уран зургийг соёлт ертөнцөд таниулах та лаар их л юм хийж яваа хүн дээ. Амжилт хүсье !