УЛС ТӨРУлс төрийн мэдээ

"Том дарга" нартай уулзаад Х.Нямбаатар ирээгүй тул З.Мэндсайхан уурсаж, Б.Бейсен бүлтэлзэв

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2024.12.19/ хуралдаан 14.00 цагт товлогдож, үдээс хойш эхлээд байна.

Хуралдаанаар:

  • Агаарын бохирдлын асуудлаар Монгол Улсын Шадар сайд бөгөөд Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайханы мэдээллийг  сонсох,
  • “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, сайжруулсан түлшний нөөц, чанарын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарын мэдээллийг сонсох байв.

Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар, С.Амарсайхан нарын аль аль нь ирсэнгүй. Шадар сайд С.Амарсайхан УИХ-ын дарга Д.Амарбаясгалангаас өчигдөр орой чөлөө авсан тул ирсэнгүй. Х.Нямбаатар өөрөө албаны уулзалттай гэх шалтгаанаар орлогч нараа явуулжээ.

УИХ-ын Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен "Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар хоорондын  хэлэлцээр гээд ОХУ руу явчихсан. Хотын дарга Х.Нямбаатар БНСУ, БНХАУ, ОХУ гэсэн гурван улсын төлөөлөгчтэй газ хийн асуудлаар уулзалт хийж байгаа. Томчууд нь уулзалт хийгээд өнөө шөнөдөө явна гэсэн" хэмээлээ.

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан "Байнгын хорооны дарга аа, Шадар сайд мэдээлэл өгөх боломжгүй юм байна. Орлож байгаа хүн байдаггүй юм уу. Энэ асуудал чинь дуулиан болоод байхад хэзээ гэж хойшлуулж байгаа юм. Утааны асуудлаар хотын дарга мэдээлэл өгөх ёстой биш үү. Ингэж асуудалд хандмааргүй байна. Томчууд ирсэн учраас хурал хойшлуулна гэж юу байдаг юм. Томчууд гэж хэн юм, ард түмэн чинь хамгийн том нь биш юм уу" хэмээн уурсав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button