Нийгэм мэдээ

CU-д хутга тулгаж, дээрэм хийсэн 18 настай этгээдийг шалгаж эхэллээ

Олон нийтийн цахим сүлжээнд "CU"-ийн нэгэн салбар дэлгүүр болон худалдагч охиныг дээрэмдэж буй бичлэг цацагдсан.

Тэгвэл энэ хэргийг шалгаж эхэлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн мэдэгдэлд "Энэ оны 12 дугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах CU-д цагаан курткатай 18 орчим насны хүн дэлгүүрээс юм авах гэж байгаа юм шиг тойрч явж байснаа цаасны хутга тулгаж, айлган сүрдүүлж, гар утас, бэлэн мөнгө зэргийг дээрэмдчихлээ" гэх дуудлага, мэдээлэл ирсэн.Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулж, тус гэмт хэргийг үйлдсэн “М”-ыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс олж тогтоон шалгалтын ажиллагааг явуулж байна. Сэжигтэй этгээд “М” нь өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан байна" гэсэн байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
дөлгөөн
дөлгөөн

ОЮУНЭРДЭНЭ ОГЦРОХ АСУУДЛААС ОЛОН НИЙТИЙН АНХААРЛЫГ САРНИУЛАХ ЗАХИАЛГАТ АЖИЛЛАГАА!!!

Зочин
Зочин

Өмнө нь ийм хэрэг хийж байсан хүн ингээд чөлөөтэй яваад байж болдог юм уу.

Холбоотой мэдээ

Back to top button