Нарансэвстэйн боомтыг нээх шийдвэрийг хүчингүй болгоход 9876 гарын үсэг дутуу байна
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" хэсгийг хасуулах талаар нийтийн өргөдөл гомдлын цахим системд 2024 оны 12 дугаар 12 сарын 20:30 иргэн Н.Амарзаяа өргөдөл байршуулсан.
Иргэдийн саналыг 2025 оны 01 дүгээр сарын 11-ний 20:30 цаг хүртэл авах бөгөөд өнөөдөр /2024.12.23/-ийн байдлаар 23,132 иргэн дэмжээд байна.

Өөрөөр хэлбэл, Нарансэвстэйн боомтыг сэргээх шийдвэрийг хүчингүй болгоход 9876 иргэний санал дутуу байгаа юм.
Тус өргөдөлд,
Засгийн Газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.32.8-д "Нарансэвстэй боомтыг сэргээх, нээх" гэж тусгагдсан нь
- Монгол Улсын Үндсэн Хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д “...Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн…”
- 10 дугаар зүйлийн 2-д “...Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ…”
- 3-д …Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ…
- 70-р зүйлийн 70.1-д “...Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино...” гэсэн заалтыг зөрчихийн сацуу Монгол Улсын нэгдэн орсон НҮБ-ийн хэд хэдэн конвенцуудыг зөрчиж байна.
Говийн их дархан цаазат газар нь 1975 оны АИХ-ын Тэргүүлэгчдийн 84 дүгээр зарлигаар байгуулагдсан ба 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-ын Хүн ба шим мандал хөтөлбөрийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газарт бүртгэгдсэн, унаган байгаль, мазаалай, хавтгай, хулан, хар сүүлт зэрэг олон зүйл ховор амьтдын өлгий, дэлхийд данстай газар нутаг юм.
Эдгээрийн дотор мазаалай зөвхөн монгол оронд, хавтгай Монгол, Хятадын нутагт цөөн тоотой орших ба тархац нутаг хязгаарлагдмал, популяцийн хувьд устах аюулд орсон амьтад юм. Эрдэмтдийн судалгаагаар манай оронд мазаалай 50 хүрэхгүй, хавтгай 600 толгойгоос хэтрэхгүй.
Нарансэвстэй боомт нь Дархан Цаазат Газрын А хэсэгт хамаарах бөгөөд 1992-1993 онуудад 4 удаа нээж ажиллуулаад, 1998, 2002 онуудад УИХ, ЗГ-ийн ажлын хэсэг ажиллан 'боомт нээх нь байгаль орчинд сөрөг нөлөөлөл ихтэй, нөгөө талаар эдийн засгийн болон бусад давуу тал, онцгой ач холбогдолгүй' хэмээн дүгнэж ахин нээх асуудлыг дэмжээгүй.
Иргэд та бүхэн уг өргөдлийг дэмжиж байвал ЭНД дарж гарын үсэг зураарай.
Б.ХАШ-ИЛД











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ороод зурчлаа .Баярлалаа
Haana garii useg zuruulaad bga yum be
Монголчууд бүгд гарын үсэг зурсан гэж тооцмоор асуудалдаа уг нь. Хаана очиж зурах вэ???
Зурах хэрэггүй. Мазаалай гэж худлаа шүү. Тиим ард түмний ашиг тусд ганц хэрэггүй амьан чухал биш. Монгол улсад ашигтай боомт шүү. Төмөр зам л тавигдана. ГовьАлтайд барилгын материал хямдарна. Хүнс хямдарна.
Хөөе яаж зурдаг юм бэ зурмаар байна
Googleer hailt hiigeed zurchih link garaad irne zurchlaa gantsiig ch gesen hoich yedee mangasuudaas avch uldetsgeee
Нээж болохгүй эх орон минь шүүрэн шанага шиг боллоо үнэхээр сэтгэл өвдөж б на өнөөдрийн ганц таваг хоолны мөнгө яах вэ ирээдүйн үрс минь эх оронтойгоо байг