УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Нарансэвстэйн боомт” нээгдэж болохгүйн учрыг эрдэмтэн судлаачид ИЗНН, ХҮН-ынханд тайлбарлажээ

Даваа гарагт УИХ-д суудалтай намын бүлэг, зөвлөлүүд хуралдаж, байнгын хороо, чуулганаар хэлэлцэх асуудлууд болон анхаарал татаж байгаа асуудал сэдвийн хүрээнд мэдээлэл авч, хуралддаг.

Тэгвэл өчигдөр /2024.12.23/ ИЗНН болон ХҮН-ын зөвлөл дээр сүүлийн үед яригдаад байгаа Говийн Их дархан цаазат газарт боомт байгуулахын эсрэг тэмцэж байгаа эрдэмтэн судлаач, хуульчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, орон нутгийн иргэдийн төлөөллийг хүлээн авч мэдээлэл сонсчээ.

Дэлхийд өвөрмөц ховорт тооцогдох говийн эмзэг экосистемийг авч үлдэх, тэнд байгаа нэн ховор амьтан, ургамлыг авч үлдэхийн чухлыг тэд УИХ-ын гишүүдэд тайлбарлан ярьж, улстөрчдийн тайлбарлаад байгаа эдийн засгийн үр өгөөжийн тухайтад нарийн судалгаа үндэслэлтэй няцаалтыг өгчээ.

Мөн боомт нээх талаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан дөрвөн үг нь Үндсэн хуулийн зөрчилд хүргэж, цаашлаад олон улсын шүүхэд ч дуудагдах эрсдэл байгааг ч тайлбарласан. 

Нарансэвстэйн боомтыг нээж, БНХАУ-ын өндөр хөгжилтэй мужтай холбогдоно гэж Боомтын сайд Б.Тулга яриад удаж байгаа. Тэгвэл энэ муж нь Хятадын 31 мужаас 29-т жагсдаг бөгөөд ДНБ-ий хувь хэмжээ Шинжаан Уйгурын өөртөө засах оронтой харьцуулахад 1.6 дахин, Өвөр Монголын Өөртөө засах оронтой харьцуулахад 2.1 дахин бага гэдгийг өчигдрийн арга хэмжээнд оролцсон эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийнхэн, иргэдийн төлөөлөл ярьсан юм. 

Өнгөрсөн намраас эхлэн эрдэмтэн судлаачид энэ талаар үгээ хэлж, олон нийт их дархан цаазат газраа хөндөн зам барихын оронд байгаа  боомтуудтай хөгжүүлэн, үр шимээ хүртэхийн чухлыг онцлох болсон бөгөөд УИХ-ын дарга "НөүНарансэвстэйБоомт" хөдөлгөөний төлөөллийг хүлээн авч, олон нийтийн санал хүсэлтийг харгалзахгүй ямар нэгэн баримт бичиг УИХ-аар батлагдах ёсгүйг онцлоод байгаа билээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 24, 2024 14:02

Говь-А лтайгаас л нэг шинэ Дамбийжаа төрөх гээд бна даа, янз нь..... Нарансэвстэйг нээх гээд бгаа нь юмуу, нээхгүй гээд бгаа нь юмуу...а ль нэг нь л орчин цагийн ДАМБИЙЖАА болж таараад байгаан даа....

Зочин
Зочин
12 сар 25, 2024 11:01

ТЭР АМГАЛАНБААТАР ГЭДЭГ ЛАЛАРЫГ ЗОХИЦУУЛЧИХААЧ ХУЖАА НАРААС ХЭДЭН ТӨГРӨГ АВЧИХААД ИНГЭЖ ГАЧААЛДААД ЯВАА ХАР ПЯЗДА ВЭ? ЭНИЙГ ОДОО ГОВЬАЛТАЙХАН ТАТАЖ АВААЧЭЭ ЯАХ ГЭЖ ИЙМ ЭРГҮҮ МААНАГ БАРАГ ТАНГАРАГАА Ч ӨРГӨЖ АМЖААГҮЙ ШАХУУ МУДАК ДӨВЧИГНӨӨД ЯВААН.ГОВЬАЛТАЙДАА ОЧООД ЗАХ ДЭЭР ТЭРЭГ ТҮР ХӨГШИН СИНГЛ АВГАЙЧУУДЫГ ЖАРГАА ЧАМД ТЭНД АЖЛЫН МЕСТ ОЛОН БАЙНА ШҮҮ ГӨЛӨГӨӨ

Холбоотой мэдээ

Back to top button