Улс төрийн мэдээ

ҮХЦ-ийн дүгнэлт: Татварын зөрчил гаргасан бол мэдээллийг нь нийтэд цацах заалтыг УИХ-аар ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО

УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2024 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэж, хүлээн авч шийдвэрлэлээ.

Ингэснээр Татварын ерөнхий хуулийн тодорхой зүйл заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж, өөрчлөх процесс өрнөх юм.

Ямар заалтууд вэ?

Үндсэн хуулийн цэц нь Татварын ерөнхий хуулийн 13.4, 34.4.1, 34.4.3 дахь заалтууд дээр дүгнэлт гаргасан юм. Тэдгээрээс зөвхөн 13.4-ийг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн.

13.4 нь,

"Татвар төлөгч нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн бөгөөд хууль тогтоомжид заасан хугацаанд зөрчлөө арилгаагүй, нэг зөрчлийг гурав болон түүнээс дээш удаа давтан гаргасан, эсхүл эрэн сурвалжлагдаж байгаа татвар төлөгчийн талаар татварын алба татвар төлөгчийн зөвшөөрөлгүйгээр нийтэд мэдээлж болно" гэсэн заалт байгаа юм.

Энэ нь Үндсэн хуулийн зургадугаар зүйлд "...халдашгүй, чөлөөт байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч... эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно... Иргэний хувийн... халдашгүй байдлыг хуулиар хамгаална" гэж заасныг зөрчсөн гэж ҮХЦ үзжээ.

Иймд татварын асуудлаар зөрчил гаргасан бол түүний тухай мэдээллийг нийтэд мэдээлж БОЛОХГҮЙ болж байна. Энэ заалтыг Татварын ерөнхий хуулиас хүчингүй болголоо.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

zov baina Tatvar nertei avilgachid ih bolson bas 1 avilgal avah vvdiig haaj ogch bna dalimguulj ymar ih avilgal nehdeg gej sanana

Холбоотой мэдээ

Back to top button