Гашуунсухайт-Ганцмодын асуудалд "Битгий улстөрж" гэж УИХ-ын дарга сануулав

УИХ-ын чуулганаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтад холбогдох тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Тогтоолын төслийг танилцуулж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдэл хийсэн.
Уул уурхай, эрдэс баялгийн сайд Ц.Туваан "Алдагдсан боломж их байгаа. БНХАУ-ын талаас ч үүнийг тооцож явуулсан. Манай талаас бол 18.5 их наяд төгрөг алдсан гэдэг тооцоолол хийгдсэн" гэлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир "Би хэн гэж асууж байна. Хэн хариуцлага хүлээх юм бэ. Тийм хүмүүс байгаа бол нэг парламентад суумааргүй байна. Улстөрчтэй холбоотой асуудал ярихаар эзэн нь олддоггүй. Энэ өөрөө улс төрийн сэдэв. Бүгд найзан дундаа ороод өнгөрчихдөг бол өшөө асуудлууд үүснэ" гэлээ.
Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан "Улстөржилт Монголын хөгжлийг 20-30 жил боомилсон гэдэгт ойлголцсон. Иймд энд айхтар улстөржөөд яах вэ. Гацаасан хүмүүс байгаа бол хууль хяналтын байгууллага шийднэ. Парламентын танхимд харин хэн нэгний бурууг шүүмээргүй байна" гэлээ.
Г.САНСАРМАА







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.