С.Ганбаатар: Цариг гэж гаслахаа одоо больцгооё

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар "МАН-ын зарим гишүүд өнөөдөр ч цариг гээд л гаслаад байна. 2012-2016 онд би бие даагч гишүүн байсан. 2016 онд МАН үнэмлэхүй олонх байхдаа Гашуунсухайт, Ханги хоёрын төмөр замыг өргөн царигтай болгоё гэж ҮХЦ-ээр дүгнэлт гаргуулж, бүгдээрээ хүлээж авсан. Яагаад та нар өргөнөөр болгосон юм бэ гэдгийг асуух биш зүгээр баримт л дурдаад өнгөрье. Өнгөрснийг сөхөх биш баримтжуулан сануулахын тулд хэлж байна.
Хоёрт, 16 жилээр БНХАУ-ын талд нүүрс худалдах үнэ тогтоох аргачлалыг яг бөөрөнхийлөлгүй ил тод хэлж өгнө үү.
Гуравт, “Өргөн нарийн царигийн тухай дахиж ярихгүй” гэж заалт байна. Яаж ярихгүй байх вэ. Нэг тогтоод л мартъя. Тулга тойрсон юмаа больё. Конструктив байя.
Дөрөвт, өнгөрсөн хугацаанд БНХАУ-ын талд гарсан аливаа хохирлыг ирээдүйд нэхэмжлүүлэхгүй байх гэж заасан байна. Монголын талаас маш их буулт хийж фиксаци хийж байгаа юм байна. Эдгээрт эрсдэлээ өөрсдөө даана гэдгийг баталгаажуулах боломж байгаа юу?" гэж асуулаа.
Үүнд Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Үнийн аргачлалын тухайд, өнөөдөр “Чалко”, “Норинко” зэрэг дөрвөн компанид ЭТТ ХК нүүрс борлуулж байгаа. Энэ аргачлалыг баримталъя гэж “Чайна энержи” санал тавьсан. Энэ нь болохоор, суурь үнэ дээр нэмэхээр БНХАУ-ын таван хилийн боомтын нүүрсний борлуулалтын үнийг тодорхой процентолж нэмээд дунджилдаг арга. Тогтмол биш, гурван сар тутам хөдөлдөг үнэ. Амны үнэ, хилийн үнийн зардал өндөр байгаа юм шиг буруу ойлгоод байгаа.
Царигийн хувьд, дахиж үүнийг ярихгүйгээр цэглэе гэдэг дээр нэг ойлголттой байгаагаа хэлье” гэлээ.
Мөн Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Бид урд хөрштэй төмөр замын нарийн, өргөн цариг гэж олон жил маргасан. Удаан хугацаанд хэлэлцээд тохиролцож чадсан. Манай өргөн цариг Ганцмод руу орж ачаагаа буулгана. Задгай вагоноо хөмрөх байдлаар буулгана. Нарийн царигаар орж ирж байгаа зам дээр бол чингэлгээр нүүрсээ ачна. Чингэлэгтэй хэмжээ 20 сая тонн байхаар тохирсон. Хоёр талдаа хүндэтгэлтэйгээр хандана гэдэгт санал нийлсэн" гэлээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хиншүү минь Женкогийн шавь хэзээ болсон бэ ?хэдэн халтар юм харахаараа юуч гэж донгодож мэднэ дээ чи.Чамд өөрийн гэсэн үзэл бодлын үнэмшил байхгүй юм чинь дураараа донгод .Хөхөө шиг донгодсон,хэрээ шиг гуагалсанч хэнч чамайг сонсохгүй.
Хэрэг хуучирдаггүй юм хиншүү гуай!
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Цариг ярихаар Ганбаатарын "тэжээгч"ийнх нь нэр холбогдоод хэцүү байгаа байлгүй
Hinshuu hend tal zashaa heneerch zaalgahgui buren sursan shuu ! tegj l ardaa 5 lan gedeg ym .
ҮНЭЭН 20н ЖИЛ 40н ИХ НАЯДЫГ ХУЛГАЙЛСАН ХУЛГАЙЧУУД ХЭРВЭЭ ТӨМӨР ЗАМ ТАВИЦН БОЛ 40н ИХ НАЯДЫГ ХУЛГЙЛАХ БАЙСАН ШҮҮҮҮҮҮ ОДОО ХАРИН АРД ТҮМЭНД ЮМ ОЛДОХНУУ ХАРЦГААЯ
Solongosuudaas mungu abch bsan gar. Odoo orsiin tagnuul jenkogiin g###g. Gaihahgui
Ene urwagchiig barij hori. Mongoliig horloson hugiin nowsh
Шаацан муу бисда нарын хулгай, хор хөнөөл нь гараад ирсэн. Өмдөндөө баас тавьж байна уу удахгүй та муусайн гадны гар хөл болсон бисдануудыг бид шүүнээ
Энэ нэг балай гар байна. Хэний зараалаар яваа амьтан юм бол доо зайлуул.