Улс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: БНХАУ руу эрчим хүч экспортлох хэлэлцээр хийгдэж байгаа

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Батбаатар "Олон жил гацсан асуудлыг хөдөлгөнө гэдэг том эсэргүүцэлтэй тулдаг. Төслийг сайтар уншсан. Бүтээн байгуулалт хийгдсэнээр яг иргэд, сонгогчдод юу очих юм бэ гэдгийг Ерөнхий сайдаас асууя" гэлээ.

Үүнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар хооронд хийгдэж буй гэрээ гэдгээрээ онцлог. Иймд ч гуравдагч тал оролцуулахгүй гэдэг үндсэн тохироотой. Хамгийн нээлттэй ярилцах боломж юм.

ЭТТ ХК-ийн лицензийг аль нэг газар шилжүүлэхгүй. Цариг солилцох гүүрэн байгууламж хийгдэнэ.

Энэ төсөл хөдөлснөөр одоогийн 85 сая тонныг 165 сая тоннд хүрнэ. Бусад боомтууд бас нээгдэнэ. Нээгдэх дарааллын хувьд эхлээд Шивээхүрэн, Бичигт, ингээд бусад юм. Баруун зүүн босоо тэнхлэгийн зам хийгдэх боломж гарна гэсэн үг.

Санхүүгийн хувьд ДНБ хоёр дахин тэлнэ. Тийм учраас энэ нь бусад бүх салбарыг дэмжих өгөөжтэй гэж ойлгож болно.

Мөн эрчим хүчийг экспортлох хэлэлцээр энэ хүрээнд хийгдэж байгаа.

Дээр нь, сэргээгдэх эрчим хүч, говийг усжуулах, нийслэлийн дэд бүтэц гээд нийгмийн асуудалд хамтарч ажиллаж болно гэдгийг илэрхийлж байгаа. Дараагийн 16 жилд хамтран ажиллахад нээлттэй гэсэн. Гэрээ байгуулагдвал цаашид нээлттэй яриад явах боломжтой” гэлээ.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Дотоонын эрчим хүчээ хангаж чадахгүй байж юун эрчим хүч экспортлох бэ.

Холбоотой мэдээ

Back to top button