Улс төрийн мэдээ

Н.Номтойбаяр: Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд сайн ажилласан байна

УИХ-ын чуулганаар “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “Нэгт нүүрсний гэрээ, хоёрт төмөр замын холболт, гуравт цаашдын хамтын ажиллагаа гэж өнөөдрийн асуудал задарна.

Нүүрсний гэрээг “Чайна энержи”-тэй байгуулж, төмөр замаа Засгийн газар л холбочих байсан. Гэтэл өнөөдөр юу болж өнгөрөөд энд хүрснээ бодчихмоор байна. Яах аргагүй нарийн царигаар төмөр зам баривал танк ороод ирнэ, гаднынханд газар нутгаа алдана энэ тэр гээд улс төрийн хэрүүл, бүлэглэлийн эрх ашгуудын үр дүнд гаднынханд луйварчин, хулгайч болж харагдсан. Цаашид ингэхгүй байх, ойрын хэдэн жилдээ хөндөхөөргүй бодлого баримталдаг баймаар байна. Өнөөдрийн асуудлын үүх түүхийг сөхвөл дандаа ийм. 100 хувь бидний эрх ашигт нийцэхгүй ч бодит боломж нь энэ юм аа. Хамгийн сайн үр дүн байж болох боломж. Ний нуугүй хэлэхэд Ерөнхий сайд үүн дээр сайн ажиллаж. Улс  төрийн зөвшилцлийг УИХ-ын дарга бас аятайхан олчихсон байна. Харин өнгөрсөн 10 жилийн асуудлыг нэг талд нь гаргаж хариуцлага тооцмоор байна. Дахиад л толгой илсэн байдлаар явмааргүй байна. “Орано” удахгүй орж ирнэ, мөн л адилхан. Одоо ингээд л маргаад байна. Бүх юм баримт нотолгоотойгоо байж байгаа шүү. Буруутайд нь хариуцлагыг нь онооё л доо, үүн дээр шинэ Үндсэн хуулиар бүрдсэн 126 гишүүн ажилламаар байна. Энэ асуудлыг хэлэлцэж байхад гаднынхан маш анхааралтай харж байгаа. Үүнийгээ дэмжээд явчихъя” гэж үг хэллээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 26, 2024 17:12

Энэ төслүүд сайн хэрэг. Харин Оюун-Эрдэнэ хамтарсан засаг л хөдөлгөж чадна гээд цаагуураа үр дүн гарахад ганцхан МАНай намд л гавьяа нь оногдоно шоо гээд гонгиноооод л байх юм. Коммунист арга барил, арга з�##�ь, хонзогнол бүр шингэжээ, с�##�ахгүйнээ. Монголын ард түмний эрх ашиг гэхээсээ илүүүүтээгүүр МАНай нам л гэх юмаа! Наад нам чинь дэлхий дахинд тар нь танигдаж зэс нь цухайгаад тарааж устгуулж байгаа үеэ өнгөрөөсөн коммунист нам ш дээ! Энэ нам төр барьж, шинэ коммунистууд засгийн эрхэнд нь байгаа цагт гадны ямарч хөрөнгө оруулагч жийрхэнээ! Нөхцөл байд�##� ийм байгааг АН нам, ардчил�##� л буруутай гэж шинэхэн коммунистуудынхаа тархийг угаасан цуурай дуугарч байгаа үг болгонд нь сонсогдох юм!. Бүхэл бүтэн улсын ерөнхий сайд хүн ш дээ! 90 оны цагаан морин жилийн улс төрийн үйл явд�##�д хонзогнохоо л больчих! Тэгвэл чамайг улсынхаа ерөнхий сайд гэж үзэе Оюун-Эрдэнээ!

Зочин
Зочин
12 сар 27, 2024 07:24

нээрээ ЗӨВ ШҮҮҮ ӨНГӨРСӨН ядаж10н ЖИЛД ХУЛГАЙ ХИЙСЭН БҮХ ХУЛГАЙЧУУДЫГ ЯЛЛАЖ БҮХ ХӨРӨНГИЙГ Н ХУРААЖ ЭМЛЭГ СУРГУУЛЬ ЦЭЦРЛЭГ БАРИВАЛ АРД ТҮМЭНД ТҮҮНЭЭС ИЛҮҮ ХИШИГ ҮГҮЙ ШҮҮҮ!!!!!!!!!

Зочин
Зочин
12 сар 27, 2024 11:33

ДОЛООЖ БАЙГААД ШААДАГ НЬ НОХОЙН ЗАН.

Холбоотой мэдээ

Back to top button