Ж.Батбаясгалангийн эхнэр УИХ-ын Тамгын газрын хэлтэст ажилд оржээ

НИТХ-ын дарга асан Ж.Батбаясгалан эхнэрээ УИХ-ын Тамгын газарт ажилд оруулжээ. Тодруулбал, тус газрын Менежментийн газрын Хүний нөөцийн стратеги, менежментийн хэлтэст арын хаалгаар оруулсан гэгдэж буй юм. Тэрбээр, Эрүүл мэнд, спортын сайд асан С.Ламбаагийн туслахаар ажиллаж байсан намтартай нэгэн аж.
УИХ-ын Тамгын газар хэн нэгэн даргын, УИХ-ын гишүүн асаны, хэн нөлөө бүхий хүний эхнэр, нөхөр, хүүхдийг эрхлүүлдэг цэцэрлэг болон хувирч байна. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Б.Баярсайханы нөхөр УИХ-ын Тамгын газарт хэлтсийн дарга болсон билээ.
Ж.Батбаясгалангийн хувьд, УИХ-ын сонгуулиар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг, орон нутгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулиар УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дагаж харагдсан.
Тэрбээр, Т.Бадамжунайг УИХ-ын гишүүн байх үес туслахаар ажиллаж байсан намтартай. УИХ-ын Тамгын газар, УИХ -ын гишүүний бие төлөөлөгчөөр, НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн нарийн бичгийн даргаар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Шашны Зөвлөлийн гишүүнээр, Монгол Улсын Шүүхийн Сахилгын хорооны гишүүнээр, НИТХ дахь МАН-ын бүлгийн ажлын албаны даргаар, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчоор, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан.
У.УЯН











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хэн ч хаана ажиллах нь ямар хамаа байна ажлаа хийж чадаж байвал болоо биз дээ
Гол нь арын хаалгаар орсонд учир байна
Хэн хаана ажиллах нь чухал биш. Хамгийн гол нь ар өврийн хаалга ашигласан эсэх, тийм бол энэ ажилд тэнцэх хэн нэгний боломжийг хулгайлсан уу үгүй юу гэдэг нь л байна.
Чадвар мэдлэг нь байгаад ч тэнд ажилд амар орохгүй л дээ. Баясаа даргын эхнар бол харин ч нэг хугцаа орохгүй бараг л хүчээр энэ ажилд тависан л гэж хэлнэ дээ. ккк ...ёстой яасан дураараа юм бэ.....гэж дуулахуу
Пап Францист туслахаас бусдыг хийжээ.
Бадамжунайн мафи байна байна
Энэ нөхөр чинь утаагүй түлш сайн үйлдвэрлэсэн гэж олон саяын шагнал авсан байсан, одоо эхнэрээ төрд шургуулаад авч
энэ чадваргүй залуу хэт хол явсан шүү. хахуулиар л байхдаа.
Бүү атаарха нам дагаж баяжсанд ул чацгуудаа л гэх байх
ESTOI ADGIIN MUU BERTEGCHIN ZALUU AVILGACHIN BUURUNHII DARGIIN BUGS DOLOOGCH GEMGUI DUR GARGASAN HAMGIIN NOVSHIIN BANDI NARIIN NEG DEE HUURHIII