Улс төрийн мэдээ

Гашуунсухайтын хил холболтын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ

УИХ-ын чуулганы хуралдаан завсарлагагүй үргэлжилж байна.

Үүгээр, өчигдөр хэлэлцэх эсэхийг хэлэлцэн дэмжсэн Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газартай Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэг ба хоёрдугаар хэлэлцүүлгийг хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшингийн зүгээс "Нэг утгатай ч гурван өөр үг ашиглах зэргээр найруулгын шинжтэй асуудлууд гарсан байна. Эдгээрийг жигдэлье" гэсэн утга бүхий хоёр ч зарчмын зөрүүтэй санал гаргасан. Мөн УИХ-ын гишүүн Ж.Золжаргал тээврийг Монголын тал хариуцна гэдэг агуулгыг нэмж, тусгаж өгье хэмээсэн.

Эдгээрт санал хурааж, гүйцээн боловсруулах чиглэл өгснөөр тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.

Одоо Европын сэргээн босголт, хөгжлийн банк үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
12 сар 27, 2024 14:01

boon baas buduun

Зочин
Зочин
12 сар 27, 2024 15:48

bur 2 ba tuwaa apu

Зочин
Зочин
12 сар 27, 2024 21:03

Ардчилсан намын биеэ үнэлэгчид МАНай засгаас �######�цгаа

иргэн
иргэн
12 сар 27, 2024 23:31

Туваан бол улс орныхоо хөгжлийн гацааг арилгахаж, хүн ардынхаа сайн сайхны төлөө чин сэтгэл гаргаж байгаа эрхэмүүдийн нэг шүү.

Холбоотой мэдээ

Back to top button