Нийгэм мэдээ

БНСУ-ын онгоц осолдсон ГУРВАН ШАЛТГААНЫГ стандарт зөрчигдсөнтэй холбон тайлбарлаж эхэллээ

 БНСУ-ын "Жэжү Эйр" компанийн 181 зорчигчтой зорчигч тээврийн онгоц газардах үедээ хөөрөх зурвасаас гарч, хана мөргөсний улмаас осолдоод буй. Өчигдрийн 17.00 цагийн байдлаар нас барагсдын тоо 174-д хүрсэн. Харин хоёр хүн аврагдсан билээ.

Тайландаас БНСУ-ыг зорьсон тус онгоц шувуун сүрэгтэй мөргөлдсөний улмаас осолдсон гэж үзэж байгаа. Хар хайрцагны мэдээллийг нэгтгэхэд нэг сар гаруйн хугацаа шаардлагатай хэмээж буй.

Тэгвэл, онгоц газардсан Мүан олон улсын нисэх буудлын стандарттай холбооотой гурван зүйлийг ослын шалтгаан гэж БНСУ-ын хэвлэлүүд мэдээлээд эхэлжээ.

НЭГДҮГЭЭР ШАЛТГААН: Мүан нисэх буудал олон улсын нислэгийн зөвшөөрөл аваад нэг сар хүрэхгүй хугацааг өнгөрүүлж байжээ. Өмнөх Ерөнхийлөгчийн үед энэ нисэх буудлыг том онгоц буухад аюултай гэж үзэн, зөвшөөрөл олгодоггүй байсан. Харин түр Ерөнхийлөгч бүхий цаг үед, арванхоёрдугаар сарын 7-нд Мүан нисэх буудал олон улсын нислэгийн зөвшөөрлөө авчээ.

ХОЁРДУГААР ШАЛТГААН: Мүан нисэх буудал өөрөө нүүдлийн шувуу ихтэй бүс нутагт байгуулагдсан онцлогтой аж. Ойролцоо нь Шар тэнгис бий.

Статистик харвал, сүүлийн зургаан жилд 10 удаа онгоцтой шувуун сүрэг мөргөлдсөн тохиолдол гарчээ.

Энэхүү осол ч дээрх шалтгаанаар үүдсэн гэж урьдчилсан байдлаар тогтоогдоод буй.

ГУРАВДУГААР ШАЛТГААН: Мүан нисэх буудлын нисэх зурвас 2.8 км урттай.

Харин Инчеон олон улсын нисэх буудал 3.7 км байдаг аж. Өөрөөр хэлбэл дунджаас богино нисэх зурвастай. Осолдсон онгоц нь нисэх зурваст газардсан ч хана мөргөж дэлбэрсэн. Хэрэв зурвас урт байсан бол тодорхой арга хэмжээ авах боломж байсан гэж үзэж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button