Улс төрийн мэдээ
Засгийн газар агаарын бохирдол, хүүхдийн хоолны зардал зэрэг найман асуудлаар хуралдаж байна
Засгийн газар хуралдаж байна.
Угтаа долоо хоног бүрийн лхагва гарагт хуралддаг товтой ч энэ удаа нэгдүгээр сарын 1-ний бүх нийтийн амралтын өдөр таарч байна. Иймд өнөөдрийн даваа гарагт хуралдаж байгаа аж.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар,
- Хөгжлийн банкны үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх тухай ээлжит хяналт, шалгалт хийсэн дүнгийн талаар
- Нийслэлийн агаарын бохирдлын талаар
- 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан авах арга хэмжээний талаар
- “Хоолны түүхий эдийн зардлыг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /хүүхдийн хоолны зардал/ гэх зэрэг найман асуудал хэлэлцэж байгаа юм байна.
Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар эргэн мэдээлнэ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.