Монголын Үндэсний түүхийн музейн захирлаар СГЗ Б.Сарантуяаг томиллоо
Монголын Үндэсний музейн захирлаар Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Сарантуяа томилогдсон байна.
Тэр үүний өмнө УДБЭТ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан. Харин 2018 онд Монголын Уран зургийн галлерейн захирлаар томилогдон ажиллаж байлаа.
Б.Сарантуяа намтрын хувьд, эрх зүйч мэргэжилтэй. Удирдлагын ухааны магистр, соёлын менежмент мэргэжлээр СУИС-д суралцсан. 2001 оноос Сүхбаатар дүүргийн ЗДТГ-т Соёлын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2004 оноос нийслэлийн Захирагчийн ажлын албанд хотын рекламын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байв.
Харин Монголын Үндэсний музейн хувьд энэ оны гуравдугаар сараас Г.Энхбат захиралтай үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр давхар Соёлын өвийн төвийн захирал тул, албан тушаал хавсран хашиж болохгүй гэдэг эсэргүүцэл өрнөж байсан.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сараа захир�##� бол мундаг менежер чад�##�тай хүн дээ.Ажилд нь амжилт хүсье.
цохиж явлаа
Яаасан олон газар дамжсан юм бэ!!!
Юу вэ манай музейнхэнд түй ч хамаагүй музейн с�##�барт бараг ажиллаж үзээгүй байж. Юу вэ? Түмэн мянган хүний урдуур орж гавьяат авдаг ямар учир байна.