С.Одонтуяа: Хамгийн түрүүнд түүхий нүүрс түлдэг ААН-үүдийг төвийн эрчим хүчинд холбоно

Засгийн газар хуралдаж, хэлэлцсэн асуудал, гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл өглөө.
Энэ үеэр БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа "Энэ сарын 25-нд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо хуралдсан. Үүгээр яаралтай хийх ажлуудыг хэлэлцэж, холбогдох яамд, газруудад үүрэг даалгавар өгсөн талаар Засгийн газрын хуралдаанд тайлагналаа.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд зарчмын цоо шинэ реформ хийнэ. Иймд хуучныг орхиж, шинэ стандартыг мөрдүүлье, өөр түлш хэрэглэе гэдэг зорилт тавьж байгаа.
Хамгийн гол нь, агаарын бохирдлыг бууруулахад маш олон мэргэжлийн байгууллага, эрдэмтдээс санал ирж буй. Эдгээрийг хэлэлцэх, эрэмбэлэх, үнэ өртгийг тодорхойлох ажлыг Барилга, хот байгуулалтын яам хариуцахаар болсон. Бид 30 жилийн алдааг давтахгүйг хичээж байна.
Одоо мөрдөгдөж байгаа стандартууд чанарын шаардлага хангахгүй байгаа. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байхыг шинэ стандартаар батална. Иймд агаарын индексийн зэрэг стандартуудыг нэн яаралтай шинэчлэхээр ажиллаж байна.
Нано технологиуд гарсан байна. Бусад оронд шинэлэг жишиг нэвтэрсэн. Иймд Тавантолгой түлш ХХК дээр сайд нар өөрсдөө очиж, туршилтуудад оролцъё гэдэг санал гарсан. Ойрын хугацаанд энэ ажлыг хийнэ.
Агаарын бохирдлын 20 хувь түүхий нүүрс түлдэг ААН-үүдтэй холбоотой. Энэ асуудлыг яаралтай шийдэх үүрэг чиглэл авлаа.
Мөн 20 гаруй хувийг автомашины түлш, бохирдол эзэлдэг. Иймд Евро-5 стандартын түлшинд шат дараатай шилжих арга хэмжээ авахаар боллоо.
Бээжин хотын туршлагыг судлах, мэргэжилтнийг урих асуудал руу орно.
Өнөөдөр 14.00 цагаас ЦУОШГ-ын байранд Үндэсний хороо, Нийслэл хамтран хэвлэлийн бага хурал зарласан байгаа.
-Ухралт хийхгүй гэж байгаа ч зуух тараана гэж ярьсан. Зогсооно гэсэн үг үү?
-Бид олон талаас асуудлыг авч үзэж байна. Улаанбаатар хотод 2010 оноос хойш тараасан зуухууд эвдэрч. Тал талаас нь утаа баагьсан зуух олон байна. Иймд эдгээрийг шинэчлэхгүй бол агаарын бохирдол үүсгэхээс гадна иргэд угаартаж нас барж байна. ААН-үүдийг 1 хувийн орлогын албан татвараас чөлөөлж, түүнийг агаарын бохирдол бууруулахад зарцуулах журам баталсан. Пассив гэр хаус, давхар шаталттай зуух, цахилгааны шийдлийг энэ хөнгөлөлтөд хамруулна гэж заасан.
-Түүхий нүүрс хэрэглэдэг ААН-үүдэд анхаарна гэлээ.
-Өчигдөр Үндэсний хороо явж үзлээ. Ангилах шаардлагатай юм билээ. СЭМҮТ гэхэд төвийн эрчим хүчинд холбох боломжтой байх жишээтэй. Зарим сургууль, цэцэрлэгт сайжруулсан түлшийг түлэх, заримыг нь хийн халаагуурт шилжүүлэх юм байна. Бүгдийг нь нэг хувилбараар шийдэх боломжгүй гэсэн үг. Эхний ээлжид энэ асуудлыг шийдэхээр болж байгаа.
-СЭМҮТ дээр хэчнээн төгрөг зарцуулж байж төвийн эрчим хүчинд холбох вэ?
-1960 оны хуучны зуух тэнд ажиллаж, түүхий нүүрс түлдэг юм байна. 2002 онд шүүлтүүр тавьсан ч ажилладаггүй. Эрчим хүчний дэд төв ойрхон баригдсан байна. Холбоход 7 тэрбум төгрөг шаардлагатай гэж захирал нь хэлсэн. 2025 онд төв шугамд холбох бүх засвар үйлчилгээгээ хийнэ, бид 2026 оны төсөвт суулгавал шууд холбогдоно. Нэгэнт 2025 оны төсөв батлагдсан тул Үндэсний хороо төсвийнхөө хүрээнд л ажиллана гэсэн үг.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хамгийн түрүүнд хамгийн их маш их бохирдолттой хэсэгтээ ажил хий Одонтуяа гуай ганц удаа гал түлж үзсэн болов уу
Утааг багасгах гэдэг ойлголтоо Улаанбаатар хотод салхины чиглэл ихэвчлэн баруун хойноосоо байдаг гэдгийг ухаарааад хот төлөвлөлт барилжилтын асуудлыг үүнтэй уяалдуулан хийсэн тохиолдолд утаа 30аас60 хувь багасах боломжтойг ухаарах хүн даанч алга даа!!!!
ЭРХЭМ ДЭЭДСҮҮДЭЭ!!!!
Өөрийн хамаарал бүхнээ шаажив та нар их бага гэж голохоо байсан лаларууддаа
Odon tuya yum hiihgui ee umnu gushuun baigaad yu hiisiin bgduurgiin zasag baiihdaa yu ch hiigeegui ee
Өөрсдөө л энэ утаагаа бий болгочоод Засаг төр гэдэг. Аймар ...
Цахилгааны хязгаарлалт хийж бж яаж нүүрс түлдэг ааннэгжүүдийг цахилгаанаар хангах юм бол.Хүчин чадал нь хүрэх юм бхда.Ер эрт л ядаж бгаа цахилгаан станцуудаа өргөтгөөд,шинээр бас барих бж дээ.хичнээн их мөнгийг сайжруулсан түлшинд өгөв дөө.