Д.Энхбилэг: Нарансэвстэйн зам мазаалайн нутгийг зайлшгүй хуваана, дэлхий биднийг чичилнэ

ШУА-ын Биологийн хүрээлэнгийн эрдэмтэн Д.Энхбилэгтэй товч ярилцлаа. Тэрбээр “Мазаалай баавгайн судалгаа, хамгаалал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд “Алтайн өвөр говийн мазаалай баавгайн амьдрах орчны судалгаа ба хамгааллын асуудал”-аар илтгэл тавьсан юм.
-Таны илтгэлийг сонсоход мазаалай баавгай нь 0.7 сая жилийн өмнө дэд зүйл болж салсан, Европын баавгайн өвөг ч байж мэднэ гэж дурдагдлаа. Ингэхээр нэн ховордсоноос гадна эволюцын хувьд нэн чухал болж ирэх нь ээ?
-Яг энэ чиглэлд генетикчид тодорхой хариулт өгдөг. Бидний хувьд мазаалай баавгайн амьдрах орчныг судлах даалгавар авч, ажилласан. ОХУ-ын судлаачид 1000 гаруй жилийн өмнө л мазаалайг дэд зүйл болж салсан гэж ярьдаг байсан.
Харин япончууд 1998 онд судалж, энэ баавгай бол 0.7 сая жилийн өмнө, Европын зарим нэг газар нутаг тусгаарлагдахаас ч өмнө зүйл болж салсан, магадгүй зарим баавгайн өвөг байж болзошгүй гэж бичсэн. 2013 онд манай эрдэмтэд энэ судалгааг тодруулсан юм.
Үүгээр мазаалай болон Пакистаны хүрэн баавгай хоёр нь 5-6 мянган жилийн өмнө салсан, агуйн баавгайн дараагийн үеийн баавгай байж магадгүй гэж үр дүн гарсан. Амьдрах орчны газар зүйн уур амьсгалын хувьд ч БНХАУ-д тархсан хүрэн баавгай, азийн хар баавгайгаас тусдаа гэдэг нь батлагдсан. Генетикийн хувьд тусдаа зүйл биш, дэд зүйлд тооцогдож байгаа ч ингэтэл тусгаарлагдсан, дээр нь говьд амьдардаг гэдгээр мазаалай бол үнэлж баршгүй бөгөөд цор ганц. Дэлхийн өөр хаанаас ч олдохгүй онцлогтой.
-Амьдрах орчныг нь шинжлэх ухааны аргаар загварчлаад ирэхээр сонирхолтой үр дүнгүүд гарсан юм байна. Тухайлбал мазаалай яг хаагуур идээшилдэг, шилжин нүүдэллэдэг зэрэг нь тодорхой харагдаж байна л даа. Гэтэл өдгөө эрх баригчид Нарансэвстэйн боомт нээж, зам тавихыг чухалчилж буй. Энэ замыг тавьснаар мазаалайн амьдрах орчинд огт сөрөг нөлөө үзүүлэхгүй гэж тайлбарлаад?
-2006 онд дэлхийн эрдэмтэд нийлж байгаад, хоёр жилийн хугацаанд хуралдаж баавгайн тархац нутгийг зурсан. Дэлхийн байгаль хамгаалах холбоо энэ зургийг баримталдаг. Наад зах нь энэ зургийг харахад л Нарансэвстэйн зам мазаалай баавгайн амьдрах орчны яг тэг дундуур нь явж байгаа. Бидний судалгаагаар ч тэр, энэүхү зам мазаалайн голомт нутгаар дайраад цаашаа гарах гэж байна.
Ингэснээр түүний голомт нутаг голоороо тасарч, мазаалай баавгайн олон мянган жил амьдарч ирсэн тархац нутаг бидний үед тусгаарлагдаж, амьдрах боломжгүй болох гээд байна шүү дээ. Нарансэвстэйн боомтыг нээхгүй байх шалтгааны нэгдүгээрт мазаалайг хэлнэ. Мазаалай дэлхийн баавгайн өвөг ч байж болзошгүй болоод байна. Мөн Нарансэвстэйн боомт бүхий Говийн их дархан цаазат газрын А хэсэгт гэрийн тэмээний дээд өвөг хавтгай байж байна. Гуравт, Төв Азийг төлөөлөх хамгийн сүүлийн онгон дагшин үлдсэн газар бол манай Алтайн өвөр говь буюу дархан газрын А хэсэг. Нэг удаа машин явсан мөр хэдэн жил арилдаггүй, тийм эмзэг нутаг.
Бид бусниулбал эдгээр амьтан урагшаа ороод явчихна. Ингэвэл өмнөд хөрш мазаалай, хүрэн баавгай, азийн хар баавгай, панда баавгай гээд дөрвөн баавгайтай болохыг үгүйсгэхгүй. Харин бид юмгүй хоцрох гэж байна. Энэ бол том зургаараа, бид дэлхийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна л гэсэн үг.
-Энэ утгаар Нарансэвстэйн боомт нээхийг дандаа эрдэмтэд л судалгаанд үндэслэн эсэргүүцэж байна. Гэтэл эрдэмтдийг мөнгө авдаг, хөлсний, хувийн ашиг сонирхлоор хандаж байна гэхчлэн тайлбарлаад байгаа шүү дээ?
-Угтаа олон жил энэ бүс нутагт судалгаа хийсэн, бүр тэнд амьдарч үзсэн эрдэмтэд яриад байна шүү дээ. Нарансэвстэйн боомтыг нээгээд тодорхой бүлэг хүний амьдрал дээшилж магадгүй. Гэхдээ хэзээ ч дахиж сэргэхгүй байгалийг, зэрлэг амьтантай нь үүрд алдана. Боомт нээснээр олж болох ашгаар байгалийг дахиж хэзээ ч сэргээх боломжгүй.
Манай ШУА-ын Биологийн хүрээлэн 1960-аад оноос хойш энд судалгаа хийж яваа. 30 хүрэхгүй мазаалай баавгай байна. Тэд 20-30 мянган кв.км нутагт, бие биетэйгээ уулзаж учрахад хүнд амьдарч байна. Гэтэл боомт нээж, зам тавьж, амьдрах орчныг нь хуваавал тэгээд л дуусаа. Нэг дэд зүйлийн баавгай манай амьтны аймгаас алга болох, дэлхий нийтээр бидний ирээдүйг чичлэн ярих цаг үе ирэх гээд байна.
Түүний илтгэлийн хураангуй:
"Алтайн өвөр говь бол Төв азийн зүрх болсон нутаг. Нарансэвстэйн боомт нээхийг эсэргүүцэж буйгаа юун түрүүнд илэрхийлье. Бидний урагшгүй, яамны анзааргагүй байдлаас болж энэ судалгаа 2014 онд дарагдсан. Уг судалгаанд дэлхийд эхний 2-т жагсдаг амьдрах орчны загварчлалыг ашигласан юм.
Бид Ээж, Ёкозуна, Аляска, Сөг сөг, Нэргүй нэртэй таван баавгайн мэдээллийг цуглуулсан.
Зуны улиралд тэд хамгийн их талбайг эзэлж, амьдарч байсан. Намар тархац нутаг 30 хувиар багасав.
Сибир хармаг, намхан бажууныг идэш ургамлаар нь бүртгэж загварчилсан. Энэ хоёр ургамал ихсэх хэрээр мазаалай олширч байна.
Амьдрах орчин ургамлаар бага, жилийн хугацаанд дунджаар 5 хэмийн цаг агаартай. Хамгийн чухал нь уст цэг. 32 уст цэг дээр судалгаа хийхдээ Атас ингэс, Шар хулст, Цагаанбогдын бүсийг хамруулсан. Мазаалай усанд орох өөр өөрийн онцлогтой болж таарсан.
Нийтдээ хамгийн өндөр эрчимтэй нь зургаа, долоодугаар сар сар. Гэвч Сөгсөг баавгай 4-5-р сард илүү усанд оржээ. Ёкозуна ердөө Атас ингэс орчимд л усанд орох жишээтэй. Бусад нь Шар хулст, Цагаанбогдод байршиж байна.
Нэргүй баавгай арваннэгдүгээр сард ичээд хамгийн түрүүнд, хоёрдугаар сард гарч ирсэн.
Энэхүү таван мазаалай экосистем ашиглалтын хувьд төсөөтэй. Нэргүй, Ээж хоёрын араншин ойролцоо бол Ёкозуна дангаараа онцлог байх жишээтэй.
Эдгээр нь цэгэн мэдээллийн судалгаа. Үүнийг өмнөх ДНХ судалгаатай нэгтгэхэд мазаалай 32 уст цэгийн найм дээр нь байнга ирдгийг харж болно.
Ээж баавгай 6000 гаруй км2 явж байгааг хэмжсэн. Ёкозуна түүнээс 27 хувиар, Нэргүй 30 хувиар, Сөгсөг 76 хувиар бага явсан.
Улирлаар үзэхэд ялгаа өндөр гараагүй. Мөн түүхэн мэдээг ашиглаж, 50-аад оноос өмнө ямар байсныг гаргах гэж оролдсон. 33 орчим мянган км2 нутагт мазаалай амьдарч байжээ гэж таамагласан.
1998 онд Японы эрдэмтэн Масуда нар хэлэхдээ, 0.76 сая жилийн өмнө мазаалай нь хүрэн баавгайгаас дэд зүйл болж салсан байж болзошгүй. Энэ нь мазаалай өөрөө Европын баавгайн өвөг байж магадгүй гэсэн үг. Үүнийгээ палеонтологиор баталсан.
2050 он хүртэл мазаалайн амьдрах орчинг таамагласан. Тогтвортой байх боломжтой гэж үр дүн гарсан. 20-р зуунаас хойш газар нутаг нь 60 хувь багассан. Уур амьсгалын хувьд 2050 он гэхэд тогтвортой, ээлтэй байх боломжтой. Нарансэвстэйн боомтыг нээвэл тийм биш болно".
М.ТЭНГИС















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мазаалай бол Монгол улсын бэлэг тэмдэг
Байгальд хайртай дэлхийн 8 тэрбум хүн та нарыг үзэн ядаж чичилнэ. Байгальд хайртай монгол хүмүүс та нарыг алж хядах болно.
ednii ugiig sonsooroi mudakuudaa amarbayasgalan
ene boomt neesneer Mongold tyi ch nemegdehgui burgastaig zamiin uud bolgood og doo gunii hytadtaigaa niileed harya goe bval unemshie hulhiudaa
Монголынхоо их говийг онгон дагшнаар нь авч үлдмээр байна. Өчнөөн олон боомт байна. Заавал Нарансэвстэйг нээх гээд зүтгээд байгааг ойлгохгүй юм.
Говьд төөрсөн ойн баавгай гээд дэлхийн амьтан судлаачид наадхыг чинь тоодоггүйшт
АН л энэ асуудлыг байнга босгож ирдэг.
Наран сэвстэйгээр одоо ч авто машин шороон замаар явж л байна .Асфальтан зам болгочихоор яав л гэж . Түүний оронд ховилын мянгад сумын халзан бүргэтэйн уулын газрын ховор элемент нэрийн доор халхавчилсан УРАН Олборлолтын эсэргүүцэх нь зөв шүү.Хүнээ нэгд тавьж байж байгаль орчиноо хамгаалах шүү. Хүн мал нягт суурьшсан газар тариалан эрхэлдэг, гол , байгалын тусгай хамгаалалттай хар ус нуурын дэргэд УРАН олборлох эсрэг нэгдэх хэрэгтэй .. Баялаг нь дуусаад компани гараад явчихна харин бохирдогдсон газарт нь хүн тэнд мөнх амьдарна шүү
Ер нь ан-ынхан "мөнгө цагаан нүд улаан"л гэж шүлс нь гоожиж явдаг 34 жил ардчилал гэж хуурамч далбаан дор бусниулж явдаг нь илэрхий шүү дээ.Тэр нэг амгаланбаатар гэгч этгээд л гол рольд зүтгэж явааг зогсоож гишүүнээс нь эргүүлэн татах ёстой болж бна даа.
МАН ынхан герман япон солонгос , АНУ , англи гээд явж явж УРАН , ХОВОР ЭЛЕМЕНТ манай орноос олборлоод аваач гээд ерөнхий сайд нь яваад байсан . Одоо ч тэр ерөнхий сайд нь хэвээрээ л байна .МАНынхан тэдний угшилтай хүмүүс БУРУУГАА БУСАДААС ХАЙДАГ АРГААРАА Л ҮЗЭХ ГЭЭД БАЙХ ШИГ БАЙНА ...КККК .МАНынханд ичих булчирхай үгүй бололтой .
Эрдэмтэдийг үгийг засаг анхааралдаа авах ёстой.мазаалай бол зөвхөн монголынх биш дэлхийн хэижээний асуудал энэ дээр л онцгой анхааарч нарансэвстэй бо
омтыг нээхгүй бх ёстой гэдэг нь маш ойлгомжтой болж бна шүү дээ
Үнэн шүү Мазаалай Хавтгай зэрэг нэн ховор амьтанаа хайрлан хамгаалах хэрэгтэй
Наран сэвстэй Монголд яг юуг өгөх вэ.Мазаалай Монголоос дүрвэж зугтвал яах уу, хариуцах хүн этгээд бна уу
Мазаалай монголдоо байх ёстой. Зам тавихыг хориглох нь зев.
Mongol uls delhiitei more zeregtsen хөгжихийн тулд олборлох яумаа хийж бх нь дээр 50 баавгайгаа ижил төстэй говь рүү нүүлгэн шилжүүлж болмоор яум .50 баавгайгаар болж 50 жилээр хоцроод улс үндэстнээрээ ядуу иргэд нь амьдралын сайн сайхныг мэдрэхгүй үхсээр бмааргүй бна .олборлоод хөрөнгийг том төслүүдээр урагшлуулж ядаж утаанаасаа салья
.....зохицуулж болох гарц шинээр яяаж хийвэд аль ч талд хэрэгтэй талаар огт дуугарахгүй юм аа..АН-хан олон жил ямар нэг зүйлээр "ШАЛТАГ" л гаргахаас бүтээж зохицуулах талаар ер дуугарахгүй юм!! ОРЧИН ҮЕД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ "БАЙГАЛ ХАМГААЛАХ" сэдэвээр ан амьтанд+байгальд ээлтэй байх талаар төсөөлж ч үзээгүй мөнгөний хүмүүсээ л өмнөө барих нь ДЭЛХИЙД ХОЦОРСОН+ХЭРҮҮЛЧ "АН" болоод бна даа..бүтээн байгуулалттай зэрэгцээд хамгаалалт хийж таараа шүү дээ..!!!хэрүүлчидээ+ЭБЭ чүүдээ....
АН, МАН нь хамаагүй л дээ. Энэ муусайн Дамбийжаа гийн үлдэгдлүүд МААЖИН ШАН гаа л булааца лдаад байгаа юм !