Р.Чингис хуулийн байгууллагад хандахаа мэдэгдэв
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан, түүний хүү болон Дотоодын цэргийн командлагч Р.Чингис, түүний дүү Р.Саруул нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн.
Тэгвэл эл мэдэгдлийн хариуд бригадын генерал Р.Чингис “Онц ноцтой гэмт хэрэгт гүтгэсэн тул хуулийн байгууллагад хандан шалгуулах болно” гэжээ.
Энэ тухай тэрбээр “Монгол Улсын иргэн Рэнцэндоржийн Чингис миний бие 2021 оноос Дотоодын цэргийн штабын даргаар томилогдон ажиллаж ирлээ. 2025 оны 1-р сарын 07-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр, “Дотоодын цэргийн командлагч Р.Чингис өөрийн дүүгийн хамт жагсаал цуглааныг санхүүжүүлж байна” гэсэн ор үндэслэлгүй мэдэгдлийг олон нийтэд хандаж хийсэн. Энэ худал мэдээллийг үндэслэн тухайн өдөр намайг үүрэгт ажлаас чөлөөлсөн болно.
Би цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ажиллах хугацаандаа өргөсөн тангарагтаа үнэнч байж, хууль хамгаалах, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэсээр өнөөдрийг хүрсэн. Ерөнхий сайдын хэлсэнчлэн миний бие ямар нэгэн жагсаал цуглааныг санхүүжүүлээгүй, ийм зорилготой аливаа үйлдэл, эс үйлдлийг огт хийгээгүй болохоо үүгээр хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Энэ асуудалтай холбоотойгоор хууль хяналтын байгууллагын зүгээс надаас тодруулга, тайлбар авсан зүйл ч огт байхгүй.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, ард иргэдийн эрх, эрх чөлөө, амар тайван байдлыг хамгаалах албанд үе дамжин нэр төртэйгөөр зүтгэж байгаа төрийн тусгай алба хаагчийн хувьд ийм бодлогогүй, хариуцлагагүй, увайгүй үйлдлийг хийх нь байтугай ийм сэдэл ч миний санаанд төрөхгүй гэдгийг би бат итгэлтэй хэлнэ.
Өнгөрсөн хугацаанд албан үүргээ гүйцэтгэх явцад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр над руу чиглэсэн худал мэдээлэл, доромжлол, зохион байгуулалттай гүтгэлэг дайралтууд олонтоо ирж байсан ч төрийн хүний ёсоор хүлээцтэй хандаж элдэв хариу тайлбар хийж байсангүй.
Харин намайг ингэж төрийн эсрэг хүнд гэмт хэрэгт баримт нотолгоогүйгээр, амны зоргоор гүтгэж байгаа нь миний болон манай гэр бүлийн нэр хүндэд халдсан хэрээс хэтэрсэн ноцтой асуудал тул энэ тухайд хуулийн байгууллагад хандаж шалгуулан шийдвэрлүүлэх болно” гэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Novsh ugur tolgoit Luivarchin.elbegdorjin alni vs !
Avilgal, shantaaj, luivaraar hurungujisun hurandaa s#a hol ochij huts.
Женко - Херо - Данх схемийг устгая аа !!!
Хуулинд байхгүй үндэслэлээр ажлыг нь булааж авах гэж хүн гүтгэдгээ больчихмоор байх юм
ТӨР ТҮМНИЙХЭЭ АМАР АМАГЛАНГИЙН ТӨЛӨӨ УНТАХ НОЙР ИДЭХ ХООЛ УУХ АРХИА ХОЙШЛУУЛАН ЭХНЭР ДЭЭРЭЭ Ч МОРДОХ ЗАВГҮЙ ЗҮТГЭЖ ЯВСАН ЭРЭЛХЭГ ЦАГДААГ ИНГЭЖ ХЭЛМЭГДҮҮЛЖ БОЛОХГҮЙ ШҮҮ. МОНГОЛЫН ШҮҮХ ПРОКУРОР ХУДАЛДАГДАЖ ЭРХ БАРИГЧДЫН ТӨЛӨӨ ҮЙЛЧИЛДЭГ БОЛОХООР ЧИНИЙ ТАЛД ШИЙДВЭР ГАРНА ГЭДЭГ БОЛ ГЭЦҮҮ ГЭХДЭЭ ЧИ ЭНЭ ХҮРТЭЛ ЯВСАН ЭРЭЛХЭГ ЦАГДАА ЯАХАА МЭДНЭ
Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch
Zuv
Хүрэлсүх томилсон
Ш�##�гуулах нь зөв өө Хэн нь үнэн хэлж вэ гэдэг нь тодорхой болно доо.
төрийн хутгуу цаазлуулсан ч нүгэл н үл нимгэрэх элбэгдоржын с�##�тааны хүн болсны гайдаа УДАХГҮЙ БҮГД ШИЙДЭГДЭНЭ БИЗДЭЭЭ