УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Р.Сэддорж томилгооны сонсголын тайлан бэлтгэлийг ХААЛТТАЙ болгож, нууцлав

Өнөөдрийн /2025.01.15/ Эдийн засгийн байнгын хорооны 10.00 цагт эхлэх хуралдаанаар
- "Санхүүгийн зохицуулах хорооны дарга, орон тооны бус гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн,
- Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн,
- Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын тайлан бэлтгэх"
зэргийг ХААЛТТАЙ хэлэлцэхээр товложээ.
Эдийн засгийн байнгын хорооны даргаар Р.Сэддорж ажилладаг.
Эл томилгоонуудыг тайланг чухам ямар учраас нууцалж байгаа вэ гэдэг нь олон нийтийн анхаарал татаж байна. Тус байгууллагуудад томилогдохоор нэр дэвшиж буй хүмүүсийн зарим нь эхнээсээ асуудал дагуулж эхлэв.
Тухайлбал, СЗХ-ны Хяналтын зөвлөлийн даргад газар зохион байгуулагч, инженер хүнийг томилуулахаар нэр дэвшүүлснийг гишүүд шүүмжилсэн байдаг. Мөн Шадар сайд Т.Доржхандын хамаарал бүхий хүн томилогдохоор яригдаж байгаа гэх мэдээлэл ч гарч эхлээд байгаа юм.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ их эвгүй хулгайч шүү
Сэддорж энэ нөхөр нүүрсний хэрэгт холбогдсон байхаа.Харах царайны хулгайч л байна.
Ха�##�ттай нууц�##�сан бүхэнн нотой шдээ