Улс төрийн мэдээ

Ойлгомжгүй томилгоо: Жагсаал санхүүжүүлсэн гэх Р.Чингисийн оронд жинхэнэ Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хүнийг томилжээ

Дотоодын цэргийн штабын даргаас Р.Чингисийг чөлөөлж, М.Лувсандоржийг томилоод байна.

Р.Чингисийг улс төрийн шалтгаанаар чөлөөлсөн гэж харагдаж байгаа. Учир нь, нэгт Дотоодын цэргийн тухай хуулиар удирдлага, чиглэлээр хангах бүрэн эрх Засгийн газарт буй. Хоёрт, нэгдүгээр сарын 11-ний жагсаалын өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын эсрэг жагсаалыг П.Цагаан ба түүний хүү, Р.Чингис ба түүний дүү нар санхүүжүүлж байгаа" гэж мэдэгдсэн.

Үүнээс удалгүй, Засгийн газрын хуралдаанаар Р.Чингисийг чөлөөлсөн байдаг.

Шинэ он гармагц П.Цагааныг баривчлах тогтоол гарч, хоёр хоногийн дотор буцаагаад хүчингүй болгосон. "Шүүхийн хараат бус байдалд анхаарах ёстой нь үнэн байна. Энэ талаар сайд нь ч мэдэлгүй өнгөрлөө" гэж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дуу алдахдаа тулсан.

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хил холболтын ажлыг урагшлуулж, УИХ-аар тогтоол батлуулсан дор улс төр хурцдаж эхэлсэн. Тийм мессежийг ЗГ өөрөө өгч байгаа. Үүний цаана Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын эрх ашиг ч хөндөгдөж эхэлсэн гэдэг санаа агуулагдсаар.

Тэр үүднээс өрнөлийг ажвал жагсаалыг санхүүжүүлсэн гэх Р.Чингис нь Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын эрх ашигт үйлчилж байсан тул чөлөөлж гэмээр.

Атал Дотоодын цэргийн штабын шинэ дарга М.Лувсандорж нь цэвэр Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын хүн гэлтэй байна.

М.Лувсандорж нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байх үед ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. Хууль, журамд нийцээгүй томилгоо гэдэг шалтгаанаар чөлөөлөгдөж байв. Түүнчлэн П.Цагааны эзэмшил бүхий компанид зөвлөхөөр ажиллаж байсныг нь хэвлэлийн хуудаснаа олонтой бичиж байжээ. Ц.Элбэгдоржийн бүлэглэлийн өнөө цагийн хууль, хяналтын байгууллагын гар хөл гэгдэн бичигдэж ирсэн М.Лувсандоржийг ингэж Р.Чингисийн оронд томилсон нь ойлгомжгүй байдал үүсгэлээ.

Л.Оюун-Эрдэнэ чөлөөлсөн статус дээрээ дахин томилгоо хийхдээ хүчгүйдсэн үү. Ц.Элбэгдорж, П.Цагааны нөлөө Засгийн газар, АН-аас томилогдсон сайд О.Алтангэрэл нарт хүчтэй байна уу. Эсвэл М.Лувсандоржийг Л.Оюун-Эрдэнэ урвуулсан уу. Эсвэл анхнаасаа үндэслэл багатай чиглүүлсэн мессеж байсан уу зэрэг асуултуудыг үүсгээд байгаа юм.

Г.САНСАРМАА

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Лувсандорж бол 10 жилээ онц цэргийн сургуулиа онц төгссөн мундаг залуу шүү

зочин
зочин

...заавал АН-аас л томилогдох ёстой юм бол тэднээс сонгогдсон бүхэн л мэдээж шүү дээ...тиймээс АН-хан өөрсдийн хүнээ л сонгож "байкотлох" болно доо ка ка..нэмэгдэхүүний байрыг солмход....гэдэг бил үү???...Хаана ч түмэний хяналт СОРГОГ БАЙХ ЁСТОЙГ МЭДРҮҮЛЭХ Л ХЭРЭГТЭЙ БОЛЖЭЭ.....???

зочин
зочин

хүзүүгүй хулгайчийн бөгс алтангэрэлийн л томилгоо

Зочин
Зочин

Чингис бол Элбэгдоржийн амeрикийн найз, эби л цагдаагийн даргаар тавьж байсан. Оюук тэр зэргийн доод албан тушаа лтныг тоож нэр цохохгүй, Чингисийг нийслэлд дарга болоход ч, цагдаад штабын дарга болоход хориглоогүй. Сая нэр цохно гэхээр асууда л үнэхээр байсан байна. Гарууд ардаа нүүрсний том компанитай түүгээрээ л эрх ашиг нь зөрчигдөө болов уу. Прокурорын дарга байсан Энх-Амгалангаас эхлээд нүүрс зөөдөг хурандаа олон

Зочин
Зочин

Чөлөөлөх шаардлага, шалтгаан байсан болоод л чөлөөлсөн байх. Зүгээ байхад нь л чөлөөлөв гэж үү, тийм юм байхгүй ээ. Худлаа сенсаци хөөх гэж

Бат
Бат

Төрд гарч хууль бусаар олсон мөнгөө энгэж л зарах юм даа өөр яалтай ч билээ

Элбэгдорж
Элбэгдорж
Reply to  Бат

Би Оюун-Эрдэнийн тархинд түрээсгүй оршиж байгаа шүү. М.Лувсандоржийн томилгоо үүнийг нотолно.

Сүхээ
Сүхээ

Эний хүн тэрний хүн гэдгээ болих хэрэгтэй. Энэ цаг хугацаанд төрийн албан хаагч хүн болгонтой л ажиллана. Ийм жижиг юм бичиж ард иргэдийг талцуулаад байдгаа болио.

Зочин
Зочин

АН-н шахаас биз

Ebee - chin Oyuka - Ahan shuu de !
Ebee - chin Oyuka - Ahan shuu de !

L. Oyun - Erden , Tom Hemjeenii Taviltai
Jujijg Togloo chadaj baina !
Ard - Tumeneeree Goe Togloom hiilee chadlaa
Dankh - Tolgoi Mundag baina !

Иргэн
Иргэн

ЗА ГӨЛӨГНҮҮДЭЭ БИ УДАХГҮЙ МОНГОЛДОО ОЧНО УТААГ ХАРАХААР ЭЛЭГ ХӨНДҮҮРЛЭНЭ БИ ОЧООД ОЮУНЭРДЭНИЙГ ГӨЛӨГ БОЛГОНОО АХИН БИ ЕӨӨК БОЛНО ЖИНХЭНЭ ГАЧИН БОЛГОНОО ГӨЛӨГНҮҮДЭЭ ЭЛБЭГЭЭ НАДААР ОРОЛДООД НАМБАР ВАН ЯАЛАА ЖИНХЭНЭ ШОРОНЖСОН УЛС БОЛГОНОО ТА НАР МАНАЙГ ХҮЗҮҮГҮЙ ГЭЛ ҮҮ? ТА НАРЫН ХҮЗҮҮ ЧИНЬ ТЭНДЭЭ Л БИЗ ХҮЗҮҮНД ЧИНЬ ОЛС УГЛАХЫН ЦАГ ДОР ЖИНХЭНЭ ТАРВАГАН ХҮН ЯАДГЫГ МЭДЭРНЭЭ ХҮЛЭЭЖ БАЙГААРАЙ ОДООХООН АЦНУУДАА

Зочин
Зочин

Мундаг дарга даа

Зочин
Зочин

чөлөөлсөн хүмүүс бол Элбэгдрожы хмтрагч!

Зочин
Зочин

,

Last edited 11 Сар Өмнө by Зочин
Зочин
Зочин

Эн уднн Жагсаал удардач Элбэгдрож!

Зочин
Зочин

Аль нь Эби-гийнх юм бэ? Чингис нь мөн нөгөөх нь биш юм биш үү. Балай мэдээ бичих юм аа.

Зочин
Зочин

Таамаглаад баахан юм биччихэж мэдэхгүй юм бол бичиж яадгийн

Зочин
Зочин

Ногоон автобусны Жавхланбаатарын ах бил үү

Зочин
Зочин

Цагдаагийн байгууллагад олон жил удирдах ажил хийсэн туршлагатай хүн ш дээ. Яагаад тэрний энэний хүн гээд байдгийн. Юун П.Цагааны компанид ажиллаж байсан бэ. тэрэн шиг худлаа юм байхгүй. Тэгж бичих болсон үндэслэлээ гаргаж бичих хэрэгтэй ш дээ.

Зочин
Зочин

Томилсон хүн бүрийг тэрний хүн энэний хүн гэхийн. Өөрөө гараагүй болхоор тэгдэг юмуу. Томилсон хүн ажилаа хийж чадаж бна уу үгүй юу гэдэг л чухал шүү дээ.

Зочин
Зочин

Жинхэнэ салбартаа мэргэшиж ажиллаж байгаа хүндээ Чингис гэж сүртэй нэртэй гар ажлаасаа халагдсандаа шаралхаад бичүүлж дээ

Зочин
Зочин

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

Зочин
Зочин

За ёстой жинхэнэ цэргийн хүн ш дээ. Албан хаагчдаа ойлгож мэдэрдэг шудрага хүн шүү. Хамгийн ам сайтай дарга нарын 1. Яах гэж ингэж илт худлаа мэдээлэл бичиж байдаг юм. Хараажаар захиалгат нь мэдэгдээд байна

Холбоотой мэдээ

Back to top button