Улс төрийн мэдээ

Ө.Шижир: Нарансэвстэйн боомт нээнэ гэдгийг нухацтай эргэж харах ёстой юм билээ

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах өргөдлийг иргэн Н.Анхзаяа гаргасан. Өргөдлийг дэмжиж богино хугацаанд 33 мянган гарын үсэг цуглаад байгаа юм. Хуулийн дагуу, энэ тохиолдолд өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулах ёстой. Өнөөдрийн ТББХ-ны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар УИХ-ын бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүн Ө.Шижирээс тодрууллаа.

Тэрбээр “2022 онд өнөөгийн ЕТГ-ын дарга Г.Занданшатар хууль батлах үйл явцад иргэд хяналтаа тавьдаг тогтолцооны үндсийг тавьсан. Энэ дагуу 33 мянган хүн энэ асуудлаар гарын үсэг зурсан байна. Иймд ажлын хэсэг байгуулагдлаа. Байнгын хорооны дарга өөрөө ахалж (Ж.Бат-Эрдэнэ), Б.Батбаатар, Б.Баярбаатар, Ж.Золжаргал, Э.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй баталлаа.

Надад хоёр ТББ-аас албан бичиг ирсэн. Нарансэвстэйн боомт нээснээр байгаль экологид ноцтой хохирол учруулна, дэлхийд ганцхан Монголд байгаа мазаалай, хавтгайн ирээдүйд сөргөөр нөлөөлнө гэдгийг тайлбарласан байсан. Би тэдний төлөөлөлтэй уулзах бодолтой байгаа. Энэ асуудлыг нухацтай эргэж харах ёстой юм билээ. Нарансэвстэйгээр хил даваад Гашуунсухайт, Замын-Үүд шиг суурьшлын бүс байхгүй юм билээ шүү дээ” гэлээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 15, 2025 16:32

zov

Холбоотой мэдээ

Back to top button