Э.Болормаа: Би “Шинэ сэргэлтийн бодлого”-д Нарансэвстэйн боомтыг оруулж байгаагүй, нэн тэргүүний ач холбогдолтой биш

Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрөөс “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах өргөдлийг иргэн Н.Анхзаяа гаргасан. Өргөдлийг дэмжиж богино хугацаанд 33 мянган гарын үсэг цуглаад байгаа юм. Хуулийн дагуу, энэ тохиолдолд өргөдлийг судлах ажлын хэсэг байгуулах ёстой. Өнөөдрийн ТББХ-ны хуралдаанаар тус асуудлыг хэлэлцлээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн, тус ажлын хэсгийн гишүүнээр сонгогдсон Э.Болормаагаас тодрууллаа.
Тэрбээр “d.parliament платформд 33 мянган иргэний гарын үсэг цугласнаар энэхүү ажлын хэсэг байгуулагдлаа. Миний байр суурь хэвээр, асуудалд судалгаатай хандах ёстой. Эрсдэл байвал нээж болохгүй нь мэдээж зөв. Иргэдийн дуу хоолойг ч сонсох ёстой. Б.Пүрэвдорж гишүүн Нарансэвстэйн боомт нээхийг дэмжүүлж, гарын үсэг эхэлж цуглуулсан л даа. Би хамгийн түрүүнд байгаль орчны нөлөөлөл талаас нь асуусан. “Говийн дархан газрыг тойруулаад зам барина аа” гэсэн. Ер нь асуудалд тооцоо судалгаатай хандах ёстой.
Иргэдийн гарын үсэг
цуглаад, энэ дагуу хэлэлцээд, процесс явж байгаад баяртай байна. Сошиал
дуулианаар биш зөв голдирлоор явж байна гэж харж байна.
Ажлын хэсгийг ТББХ-ны дарга Ж.Бат-Эрдэнэ өөрөө ахаллаа. УИХ-ын намрын чуулган
завсарласны дараа мэргэжлийн байгууллага, иргэдийн төлөөллийг дуудаж уулзах
байр суурьтай байгаа. Хэрэв ямар нэг сөрөг нөлөөгүй бол дэмжихэд бэлэн. Би
өөрөө “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг батлалцсан. Манай улсад боомтын сэргэлт маш
чухал. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй бол нээх нь зөв. Говь-Алтай аймаг өрсөлдөх
чадвараар хоцорч байгаа шүү дээ. Иргэдийн эдийн засгийн чадавхыг сайжруулахын
тулд боомт нээх гэдэг чухал. Харин судалгаа хэрэгтэй.
Дэмжихгүй байгаа талаас бол олон суурь конвенц, байгаль орчны сөрөг нөлөөллийг гаргаж тавьсан. Ажлын хэсэг дээр дэлгэрэнгүй ярих байх. Харин дэмжиж байгаа тал нь Нарансэвстэйг Замын-Үүд шиг боомт болох боломжтой гэдэг. Баруун бүсийн аймгууд Шинжаан-Уйгурын болон Өвөрмонголын өөртөө засах оронтой хиллэдэг. Харин төв Хятадын Ганьсу мужтай жаахан хэсгээр хиллэдэг нь Нарансэвстэйн боомт. Баруун аймгууд одоо дандаа Замын-Үүдээс бараа, бүтээгдэхүүнээ татаж байгаа. Гэхдээ би “Шинэ сэргэлтийн бодлого” дээр ажиллахдаа “Боомтын сэргэлт” хэсэгт Нарансэвстэйн боомтыг оруулж байгаагүй. Эрэмбэ дарааллаар нэн тэргүүнд тавигдахгүй. Гашуунсухайт, Шивээхүрэн, Хангимандалын боомтууд чухал байна. Нарансэвстэйг нээхгүй бол өнөө маргаашдаа хэцүүдчих зүйл огт байхгүй” гэлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маза�##�айгаа л авч үлдэнэ шүү. Ардчилсан �########�нуудын хуулийг бүү дэмж
zov shiideerei boomtoo boli
Энэ бас шил мил янзтай эрээ ха ха. Тооноор нээх том данхайсан хар гут�##�тай үсэрч орж ирж ч байх шиг
Чингэлтэйн засаг Мандуулын доодох хүүхэн гэсэн
Зөв шүү баярл�##�аа
Яасан нээж болохгүй зөвшөөрөхгүй
Баярл�##�аа зөв шүү
Тэнэг царайлсан �########�, оюун-эрдэнийн �######�ны үс
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Энэ хүүхнийг Ховдын Засаг адрга болоод ярьж байхыг нь үзээд овоо дэвшилттэй хүн байна гэж бодсон чинь өнгөрсөн зуны сонгуулийн үеэр г�##�зуу солиотой юм яриад унахаар нь бүр гайхсан шүү!!!