СЗХ-ны даргад нэр дэвшигч Т.Жамбаажамц: Хөрөнгийн зах зээлийн бүтээгдэхүүнийг олшруулна

УИХ-ын чуулган хуралдаж байна.
Хуралдаанаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн санал болгосноор Санхүүгийн зохицуулах хорооны даргаар нэр дэвшүүлсэн Т.Жамбаажамцтай танилцаж, асуулт асууж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд хэрхэн анхаарах вэ” гэсэн агуулга бүхий асуулт асуулаа.
Үүнд нэр дэвшигч Т.Жамбаажамц “Хөрөнгийн зах зээлийн хөгжил маш чухал. Хоёр чиглэлээр хөгжүүлэх бодлого тодорхойлсон. Үндэсний томоохон компаниудыг олон нийтийн болгох. Бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл хязгаарлагдмал. Хувьцаа, бонд гээд. Үүнийг олшруулах. Ялангуяа шинэ төрлийн бүтээгдэхүүн гаргахад онцгой анхаарна.
Нөгөө талд мэргэжлийн хөрөнгө оруулагчдыг бэлтгэх чиглэлд анхаарна. Өсөж буй сайн үзүүлэлтүүдийг улам сайжруулахад мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоо маш чухал байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагч нарыг хөрөнгийн зах зээлээр дамжуулж оруулж ирэхийг ч мөн чухалчилна.
Хөрөнгийн зах зээл бол ерөөс олон нийтийн зах зээл. Хөгжиж байж хямд өртөгтэй, урт хугацаатай санхүүжилт татах боломж үүснэ. Хамтын зах зээл. Эргээд дотоодын компаниудын засаглал, ил тод байдал сайжирна.
Стратегийн орд эзэмшигч хувьцааныхаа 10-аас доошгүй хувийг арилжаална гэсэн хуулийн зохицуулалттай. СЗХ-ны хувьд үүнд хамтарч ажилласаар ирсэн. Төрийн болон хувийн өмчийн компаниуд байгаа. Олон нийтийн болгох эсэх нь компанийн өөрийн шийдвэр. Технологийн болон хуулийн бүх зохицуулалт бэлэн байгаа, үүн дээр дэмжинэ” гэлээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.