УЛС ТӨРУлс төрийн мэдээ

УИХ: Санхүүгийн зохицуулах хорооны даргаар Т.Жамбаажамцыг томилж, Д.Баярсайханыг чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргаас Д.Баярсайханыг чөлөөлж, Т.Жамбаажамцыг томилох асуудлыг хэлэлцлээ.

Т.Жамбаажамцаас УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Улмаар 60 гишүүн дэмжсэнээр түүнийг Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томиллоо.

Харин Д.Баярсайханы хувьд хуульд зааснаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болоод буй юм.

Т.Жамбаажамц нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгосон төрийн захиргааны тэргүүн зэрэг дэвтэй, төрийн мэргэшсэн албан хаагч болохыг дурдав. Нэр дэвшигчийн мэргэшсэн байдлын хувьд Япон, Англи, Малайз, Энэтхэг, Египет, Солонгос, Хятад, Америк зэрэг улсад санхүүгийн хөрөнгийн зах зээлийн чиглэлээр богино болон дунд хугацааны сургалтад хамрагдсан байна.

2010- 2012 онд Нью-Йорк хөрөнгийн бирж, Лондонгийн хөрөнгийн бирж, Хонгконгийн хөрөнгийн бирж, АНУ-ын Хөрөнгө оруулалтын банк, Үнэт цаасны хороонд дадлагажигчаар суралцсан байна. 2011 онд БНСУ-ын Хөрөнгө оруулалтын “Leading Investment & Securities” банканд гурван сарын хугацаанд дадлагажиж мэргэжил дээшлүүлсэн.

Мөн хөрөнгийн зах зээл, компанийн засаглал, бизнесийн эрх зүй сэдвээр санхүүгийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд эрх олгох болон мэргэшүүлэх сургалт, Санхүү, эдийн засгийн их сургуулийн магистрын хөтөлбөрт 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байгаа нэгэн аж.

Түүнийг Санхүүгийн зохицуулах хороонд байгуулагдсан цагаас нь хойш мерит зарчмаар ажиллаж буй гэдгээр нь УИХ-ын гишүүд тодотгон, асуулт асууж байв.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сү-гийн ойрын хамаатан адгийн шаар л гэж яригддаг даа. Учир нь ХЗХ-ны сүйрэл, Анод, Зоос банкны хувьцааны залилан энэ бүгдийн автор л гэж сонсогдоод байдаг. Монголын төр сүйрч байна даа. 5 жилийн дараа өөрийнх нь амалснаар зээлийн хүүг хэрхэн бууруулж, СЗХ-ны хүнд суртлыг хэрхэн байхгүй болгосноор нь л ажлыг нь хэмжие дээ. Түрүүний бөөснүүд монгол төрийг самарч хөмрүүлэх л үлдэж.

Холбоотой мэдээ

Back to top button